|

Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн шалгуур өндөрслөө

magnai 2015/11/26 1988 230

Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн шалгуур өндөрслөө

Их, дээд сургуулиудад суралцаж буй бүх оюутанд хавтгайруулан тараадаг байсан Үндэсний тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, голч дүн нь 3 ба түүнээс дээш суралцсан оюутан энэ тэтгэлгийг авахаар болжээ. Хэн сайн суралцана түүнд улс дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дундаж болон түүнээс доош сурлагатай оюутан сар бүрийн 70 мянган төгрөгөө авах боломжгүй болох юм.

Үндсэний тэтгэлэг нь оюутнууд эцэг, эхийнхээ гарыг харалгүй хичээл номондоо хэрэгтэй зүйлсээ авах, хоолны мөнгө, бусад зардлаа өөрөө зохицуулдаг болох сайн талтай ч тэдний зарим нь бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, ажил хийх хүсэлгүй, өр зээлэнд ороход ч хүрдэг. Тиймээс Үндэсний тэтгэлгийн босгыг өндөрсгөж байгаа нь зөв гэдгийг зарим багш нар хэлж байна.

Үндэсний тэтгэлгийн голч дүн нь  2 буюу 50 хувиас дээш үнэлгээтэй суралцдаг бүх оюутанд өгдөг байсан бол одоо 3 буюу 85-аас дээш хувьтай сурсан тохиолдол өгнө. Мөн сайн суралцсан оюутанд олгодог байсан урамшууллын босгыг ч өндөрсгөсөн. Өмнө нь 70 мянган төгрөг дээрээ нэмж 50 хувийн урамшуулал авахад голч дүн нь 3.2 байсныг 3.6 болгосон. Харин 75 хувийн тэтгэлгийг 3.8, түүнээс дээш голч дүнтэй оюутан авдаг болж байгаа юм. Манай улс шиг бүх оюутанд ийм тэтгэлэг өгдөг улс орон ховор. Гадаад болон дотоодын сургуулиудын тэтгэлэг ч өндөр шалгууртай байдгийг Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэн хэлсэн. Үндэсний тэтгэлгийг анх 165 мянга гаруй оюутанд олгож байхад 103 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг байсан. Тэгвэл энэ жил 41 тэрбум төгрөгийг 48 мянган оюутанд өгөхөөр төлөвлөжээ.


 mnb.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top