|

Монголбанк 12.6 сая ам.доллар, 58.0 сая юань худалдав

tonshuul 2015/02/06 2599 226

Монголбанк 12.6 сая ам.доллар, 58.0 сая юань худалдав

 

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1946.10-1950.16 төгрөгийн ханшаар 46.4 сая ам.доллар, 311.13-312.06 төгрөгийн ханшаар 116.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

Монголбанк уг саналыг үндэслэн 1949.51 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар, 311.89 төгрөгийн ханшаар 58.0 сая юань худалдсан байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 18.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 Б.Заяа

montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top