|

Мөнгөний бодлогын хүүг нэмлээ

bayaraa 2015/01/15 1677 556

Мөнгөний бодлогын хүүг нэмлээ Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 13 хувь

 болголоо. Энэхүү шийдвэрийг гаргахдаа "Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарсан. Тухайлбал, хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны эцэст жилийн 11 хувь болж буурсан хэдий ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөллөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахь жилдээ дараалан муудсаар байгаа юм. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авлаа” гэж  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдэв.

Монголбанкны зорилтот тєвшин бол инфляцийг 7-8 хувьд барих гэнэ. Тиймээс одоо байгаа 12 хувийн єндєр инфляцийн тєвшинг 10, ес, найман хувьд хїргэхийн тулд бодлогын хїїг єсгєхєєс єєр гарц олдоогїй аж.

 

Ингэснээр богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой төвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж тус зөвлөлийнхөн үзжээ. Хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст албан ёсоор байршуулах юм байна.

 Энэхүү Зөвлөлийн хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн боловч хоёр удаа хойшлогдож, завсарт нь нэг Засгийн газар огцорч, улсын төсөв нэг их наядаар танагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд макро эдийн засагт ямар өөрчлөлт орох нь вэ гэдэг хүлээлт дээр цаг алдсан гэдэг тайлбарыг  зөвлөлийн гишүүд өгөв.

Бодлогын хүү 12 байсныг 13 болгож ийнхүү нэг хувиар нэмэгдүүлэхдээ аль болох дотоод эдийн засгийн идэвхжилтийг бууруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой боловч Монгол­банкны зорилтот төвшин бол инфляцийг 7-8 хувьд барих гэнэ. Тиймээс одоо байгаа 12 хувийн өндөр инфляцийн төвшинг 10, ес, найман хувьд хүргэхийн тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр гарц олдоогүй юм байх.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан "Өнөөдөр манай улсад 14 арилжааны банк зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн оны эцсээр гэхэд 6-7 томоохон банкны төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадвар өндөр байна. Өөрөөр хэлбэл, дараагийн болзошгүй эдийн засгийн хямралыг сөрөх чадвар өндөр байна. Мөн бүх банк дүрмийн сангийн доод хэмжээгээ хангасан. Чанаргүй зээлийн хувь хэмжээ сүүлийн жилд эдийн засгийн зарим салбарт гарч буй хүндрэлээс улбаатайгаар саатаж байгаа учраас таван хувьтай байна. Энэ нь харьцангуй тогтвортой байдлыг хангах хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөлийн гаргасан шийдвэр банкны системийн тогтвортой байдлыг цаашид хэвийн хадгалахад чиглэсэн” гэв.

 

Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top