Засгийн газраас авч хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны
зээлийн журамд өөрчлөлт оржээ. Энэхүү зээлийг олгож эхэлсэнтэй
холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар өсссөн
байна.
Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол метр квадратын дээд үнэ 2.2 сая, хуучин байрны метр квадратын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.
Энэхүү өөрчлөлт өнгөрөгч даваа гарагаас эхлэн мөрдөгдөж эхлээд байгаа бөгөөд арилжааны банкуудад өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн байна.