|

Агаарын бохирдлын тухай киног вебсайтуудаас устгажээ

bayaraa 2015/03/09 4542 1517

Агаарын бохирдлын тухай киног вебсайтуудаас устгажээ

 

 Хятад улсын агаарын бохирдлын асуудлыг хөндсөн алдартай баримтат киног тус улсын эрх баригчид веб сайтуудаас устгасан байна.

32_ff065e075344ce81e26ada8a0b77505261b26296

"Under the Dome” баримтат кино нь нийгэм, эрүүл мэндийн байдалд агаарын бохирдлын үзүүлж буй хор нөлөөний талаар үзүүлдэг бөгөөд онлайн ертөнцөд 100 сая гаруй хүний хүртээл болж, нэлээд шуугиан дэгдээгээд байсан юм. Ерөнхий сайд Ли Кишянь агаарын бохирдол хүмүүсийн амьдралд маш их хохирол авчирч байна хэмээн мэдэгдсэнээс хойш хоёрхон хоногийн дараа уг киног онлайн ертөнцөөс устгажээ. Ноён Ли энэ бүх агаарын бохирдолтой засгийн газар бүхэлдээ тэмцэх болно хэмээн мэдэгдэлдээ амласан байна.

 

Хятадын агаарын бохирдлын асуудал нь Бээжин дэх Ард Түмний намын конгресс, Хятадын парламентийн хяналтанд ороод байгаа юм. Шинээр томилогдсон Байгал орчин хамгааллын сайд Чен Жинин нь агаарын чанарыг сайжруулах аливаа үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэдгийг сэтгүүлчдэд мэдэгджээ.


URL: http://www.fact.mn/209809.html

Санал болгох

Сэтгэгдэл

top