Балбын парламент эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Бидхья Деви Бхандарийг ерөнхийлөгчөөр сонгожээ. Өдгөө 54 настай Бидхья Деви Бхандари Балбын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байна. Тэрээр мөн Балбын төрийн эрхийг баригч коммунист намын /Марксист-Ленинистийн нэгдэл/ дэд даргын албан тушаалыг хашдаг аж. Бидхья Деви Бхандари нь 2009-2011 оны хооронд батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ.
Балбын ерөнхийлөгч нь бэлэгдэлийн үүрэг рольтой байдаг аж. Балбад хаант засаглалыг халсны дараа 2008 онд Рам Баран Ядавыг анх удаа ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Өмнө нь энэ аравдугаар сарын эхээр Балбын парламент 63 настай Кадга Прасад Шарма Олийг шинэ ерөнхий сайдаар нэрлэсэн юм. Шарма Оли болон Бидхья Деви Бхандари нар нь ойрын холбоотнууд аж.