|

Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд уналаа

munkhod 2015/03/04 2112 223

 

Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд уналаа


 Учир нь тус компани "эзэмшиж байсан Дорнод ураны ордын лицензийг Монгол Улсын Засгийн газар хууль бусаар хураан авсан” гэж үзээд Парис дахь олон улсын арбитрын шүүхэд 2011 онд хандаж оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах гомдол гаргасан билээ. Ингээд манай улсын Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Дөрвөн жил үргэлжилсэн маргаанд манай Засгийн газар ялагдаж ийнхүү дээрх мөнгийг төлөх шийдвэр гаргасан аж. Арбитрын шүүх шийдвэр гаргах­даа "Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн” гэж үзсэн байна. "Хан ресурс” компани 28800 тонн нөөцтэй Дорнод ураны ордын  "237 А” дугаартай хайгуулын лиценз эзэмшиж байжээ. Гэтэл 2009 онд УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журам батлагдсанаар ураны хайгуулын лицензийн асуудлыг  Цөмийн энергийн агентлагт шилжүүлсэн юм. Тус агентлаг ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг шинэчлэн бүртгэхдээ Дорнод ураны ордын лицензийг цуцалжээ. Ийн цуцлах болсон нь Монгол Оросын хамтран байгуулсан "Дорнод Уран” компанитай холбоотой ч одоогоор тус компанийн үйл ажиллагаа цааснаас хэтрээгүй байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top