|

Л.Өнөрчимэг: Монгол эрчүүд хайргүй, халамжгүй учраас гадаад хүнтэй сууна

bayaraa 2015/01/06 4649 357

Л.Өнөрчимэг: Монгол эрчүүд хайргүй, халамжгүй учраас гадаад хүнтэй сууна Монголын Урчуудын эвлэлийн хорооны зураач Л.Өнөрчимэгийн яриаг хүргэж байна

 



 
Монголд цөөн төрсөн гоц авъяастнуудын нэг бол зураач Өнөрчимэг. Монголчууд харь гаригийнхантай уулзаж, алтан цөгц олдож, Чингэсийн хойд дүрийг төрүүлэх ариун эх Чингэсжин хатан тодорч байх тэртээ 1990 оны дундуур хөл болон гараараа зэрэг зурж, усан дотор уран бүтээл туурвиж олны танил болж байсан тэрээр амжилтаа гиннест бүртгүүлэх сонирхолтой байсан ч талаар болсон. Уран бүтээлч сонирхолтой байсан ч Монгол улс гоц авъяастнаа тоогоогүй хэрэг л дээ. Гоц авъяасынхаа хажуугаар гаж сонирхолтой зураач бүсгүй тэрхэн үедээ лесби сонирхолтойгоороо чөлөөт хэвлэлийн од болж байв. - See more at: http://www.unen.mn/content/1387.shtml?alias=#sthash.7PF5437g.dpuf
-Монголд дөрвөн мөчөөрөө зурдаг зураач танаас өөр байхгүй. Бүтээлийг чинь төдийлөн үнэлээгүй шиг санагддаг ?
-Гадаадын улс орнууд усан дотор дөрвөн мөчөөрөө зураг зурсныг дэлхийн гайхамшиг, гоц авъяас хэмээн үнэлсэн. Би тийм л мөчийг эх орон, ард түмнээсээ хүлээж байсан. Гэтэл огт дэмжээгүй. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Тэр цагийн түүхийг ярина гэвэл өнгөрүүлсэн амьдралаа эргээд сөхөх нь байна шүү дээ.
 
-Та сэтгэлийн дарамттай нэг хэсэг амьдарсан. Хүмүүс гал гаргадаг Өнөрмаатай андуурч, нэр хүндийг тань унагасан  тал бий?
-Өмнөх амьдрал минь саяхных юм шиг тод санагдаж байна. Худал гүтгүүлсэндээ гомдон, унаж босож, ганцаардаж явсан үе бий. Олны хэл амыг давж гарсан хоёр шалтгаан надад байдаг. Тухайн үед сонин, хэвлэл намайг  сайн, муугаар зөндөө бичсэн. Тэр бүхэнд хүлээцтэй хандаж, сэтгэлийн тэнхээгээр даван туулсан. Магадгүй, ингэж хандсан минь өөртөө оюуны хувьсгал хийсэн ч байж болох. Хуурмаг ярианаас дайжиж, хүний нутагт нэг хэсэг амьдарч үзлээ. Зовлон, бэрхшээл надад амжилт авчирч чадсан гэж боддог шүү.

-Хэдий гомдсон ч Та Монголдоо эргэж ирсэн. Ирэх олон шалтгаан энд байсан гэж бодож байна?     
-Би эх орон, аав ээж, үр хүүхдэдээ хайртай. Надад гадаадын иргэн болох боломж зөндөө байсан. Хонконгод  Английн төлөөлөгчидтэй уулзаж байхад "Та их хэлмэгдсэн хүн байна. Канад, Англи, Бээжин зэрэг дуртай газраа цагаачилж амьдар. Монголын хэвлэлд ярилцлага өгч, телевизүүдийн нэвтрүүлэгт оролцсон хөдөлмөрийг чинь мөнгөөр хэмжвэл та өчнөөн олон сая төгрөг зарцуулсан байна. Сэтгэл, уран бүтээлийг чинь ард түмэн тань  ойлгож, үнэлэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Нэр төрийг тань гутаах тусам амьдрал чинь дээшлэхгүй. Тэгэхээр эрх чөлөөтэй амьдралыг хай. Юнеско болоод НҮБ-ын шугамаар та хүндлүүлэх ёстой хүн байна” гэж хэлж байсан. Монголдоо аргаа олж, амьдрах гэж хичээж байна. Үнэхээр болохгүй бол цагаачлана гэж бодож байгаа. Явах шалтгаан ч их бий.
-Гадаадад амьдарч байгаа хүмүүс цагаачдын амьдрал хэцүү гэж ярих юм билээ?
-Би ч гэсэн сайхан гэж бодохгүй л байна. Үнэнийг хэлэхэд хүнд өвчин туссан, азаар амьд гарлаа. Надад сэтгэл хоргодох олон зүйл энд бий. Намайг хайрласан, алтан амийг минь аварсан ачтай хүн олон байгаа. Тэдэнд их баярладаг. Гэхдээ намайг ойлгож, дэмждэг хүн ховор. Заримдаа бусдын нутагт авъяасаа харуулж, үнэлүүлээд, хангалуун амьдаръя гэдэг бодол өөрийн эрхгүй хор шарыг минь хөдөлгөдөг. Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй, нийгмийн байдал дээрдэхгүй бол нас залуу байгаа дээрээ амь, амьдралаа бодъё. Харин хэрхэн замнахыг хувь заяа минь шийдэг.
-Ийм шийдвэр зоригтой гаргаж байгаа бүсгүйтэй өмнө нь таарч байсангүй?
-Хүмүүсийн халуун дулаан уур амьсгал, эх орны хайр дутсандаа ийм шийдвэр гаргаж байж болох. Авъяасыг минь төр засаг дэмжээд, тоглолтоос минь олсон мөнгөөр улс орноо хөгжүүлж болох л байсан. Гайхуулж байна гэж битгий бодоорой. Хятад улсын жирийн нэг театрын тайзан дээр тоглоход 100 сая төгрөгийн ашигтай байсан үе бий.
-Хятад улс таны дотоод ертөнцийг илүү нээж өгсөн байх аа?
-Хүний нутагт амьдарч байхдаа эх орон, төрсөн нутаг, үр хүүхэд, аав, ээжээ санахын зовлонг их амссан. Монголд ирээд ах дүүсээ ядруухан амьдарч байгааг хараад өрөвдсөн. Тэднийхээ амьдралд тусалж, тэтгэсэн үе бий. Гадаадад нэр хүндтэй амьдарч байсан хэрнээ энд ирээд өөрийнхөө амьдралыг төдийлөн дээрдүүлж чадаагүй.
-Бидний яриа яагаад ч юм сайхан зүйлээр эхэлсэнгүй. Сэдвээ өөрчилж, өөдрөг зүйл рүү хандуулъя. Бид хөгжлийг яаж олох вэ. Бодлоо хэлээч?
-Хятад орон хүн ам ихтэй. Тэд биднээс илүү ухаантай, зальтай, хөдөлмөрч, Хүн амаа төр засаг нь  зөв бодлогоор зохицуулж, улсаа хөгжүүлж чаддаг. Бид "Эвтэй байвал хүчтэй” гээд цээжээ дэлддэг. Үнэндээ бол сайн явж байгаа нэгэндээ атаархаж, дээш нь гаргадаггүй муухай зантай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүн амынхаа бодлогоор урагшилж байна. Хүн ам ихтэй улс хүчирхэг байдаг юм билээ. Жирийн нэг оёдлын үйлдвэр гэхэд  80 мянган ажилтантай байх жишээтэй. Гэтэл манайд 800 оёдолчинтой үйлдвэр байна уу. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа алдагдаж эхэллээ. Залуусаа гадагш нь гаргаад байвал удахгүй хямрал нүүрлэнэ. 
-Та гэр бүлтэй болж, сайхан амьдаръя гэж боддог биз дээ?
-Би сайхан хайртай учирч, үр хүүхэд төрүүлж, аз жаргалтай амьдарч үзсэн. Дараа нь хайртай хүнээ золгүйгээр алдаж, хагацлын зовлон ч амссан.  Харин түүнээс хойш хүнтэй гэрлэж, хамтран амьдарсангүй. Намайг ганцаардаж амьдардаг гэж олон хүн боддог байх.
Харин би үүнд санаа нэг их зовдоггүй. Насны эцэст цайгаа хувааж уух сайхан сэтгэлтэй хүнтэй амьдрах юмсан гэж боддог. Үнэнийг хэлэхэд Монгол гэхээсээ илүү гадаад эрийг сонирхох болсон.
-Яагаад. Тэд Монгол эрээс юугаар давуу гэж?
-Халимаг, Торгууд, Тува, Бараг, Өөлд, Захчин, Буриад ард түмэн Монголтой угсаа нэг, хааны гаралтай. Тува гэхэд л Чингис хааны ээж Өүлэний үжүний удмын талын улс.
-Монгол эрчүүд яагаад таны хайрыг татдаггүй юм бэ?
-Монгол залуучууд халамжгүй, хайр даадаггүй, гэр бүлдээ үнэнч бус. Нэг нэгнээ уучилж, хүлээцтэй хандаж, сэтгэлээ онгойтол ярилцдаггүй. Эр хүнд байдаг сайхан чанарыг харуулж чадахгүй байгаад голох сэтгэл төрдөг. Би эрчүүдээс эмэгтэй хүнийг хүндэлдэг соёл, хүнлэг сэтгэл, шударга занг олж харахыг хичээдэг. Магадгүй "Чамайг үргэлж дарамтлахгүй, бас дандаа чамаар тэжээлгэхгүй. Гэрт зүгээр суухгүй ээ. Дээд боловсролтой ч гэсэн замын цэвэрлэгч хамаагүй хийнэ” гээд хэлээд ирэх эр байвал сэтгэлээсээ хайрлаж чадна.
-Хэн нэгэн сэтгэлээ илэрхийлээд, гэрлэх санал тавибал хүлээж авах уу?
- Монгол эрчүүд надад гэрлэе гэж зоригтой хэлж зүрхлэдэггүй. Би уг нь тэднийг  ярьж, бодож байгаагаасаа арай өөрөөр сэтгэлдээ хүлээж авдаг. Хамгийн гол нь зүрхнийхээ үгийг нуулгүй, чөлөөтэй хуваалцдаг байгаач, залхуу зангаа татаж, хөдөлмөрлөх сэтгэлтэй байгаасай.
-Та эрчүүдийг ямар байгаасай гэж хүсээд байгаа юм бэ?
-Өөрөө аяга цай ууж байвал, ханиа бодоод үлдээчихдэг, хамтдаа дэлгүүр орсон бол хамгийн хүндийг нь барьдаг, гэртээ түрүүлж ирвэл хоолоо хийчихээд, хүлээж суух халуун сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.
-Ханиа алдчихсан байхад танд амьдрал утгагүй санагдаж байсан биз?
-Нэг үе амьдрах хүсэл төрөхгүй, үхмээр санагддаг байлаа. Тэр үед хүү минь хэл, хөлд ороогүй нялх байсан. Хүүгээ бодож би амьдарсан хүн шүү дээ. Амьдралд хайртай хүнээсээ хагацах шиг хамгийн хэцүү зовлон байдаггүй.
-Хүү тань эрийн цээнд хүрчээ. Эмээ болох юмсан гэж боддог уу?
-Би олуулаа өссөн. Өнөр байхын сайхныг өдөр бүр мэдэрдэг. Хүн зовлон, жаргалаа хуваалцдаг ах, эгч, дүүтэй байна гэдэг сайхан. Хүүгээ олон хүүхэдтэй болоосой  гэж хүсдэг. 
-Таныг ярих тусам дотоод ертөнцөөр чинь аялах юмсан гэдэг бодол өөрийн эрхгүй төрөөд байх юм?
-Би эгэл жирийн амьдралтай. Амархан уярдаг, уйлах дуртай. Бас зөрүүд, шүүмжлэмтгий.Хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зантай.  Сүүлийн үед энэ зангаа илүү мэдрээд байх болсон байна.
-Өөрийгөө хөгширч байна гэж боддог уу?
-Үгүй ээ. Зовхинд минь ганц нэг үрчлээ суусан байж магадгүй. Сэтгэлээрээ үргэлж залуу амьдрахыг хүсдэг. Овор багатай байгаагаа бурхны бэлэг гэж боддог. Би сэтгэлийн зовлон их үзсэн.Хүн их уйлахаар сүүлдээ нулимс ч гарахаа болчихдог юм билээ.
-Хайрын тухай асуулгүй өнгөрч чадахгүй нь ээ?
-Эмэгтэй хүн өөртөө сэтгэлгүй эрийг хайрлана гэдэг хэцүү. Тийм эр  хайрласан сэтгэлийг нь хэзээ ч ойлгохгүй. Тэгэхээр бүсгүйчүүд найз залуугаа өөртөө үнэхээр хайртай эсэхийг нь олон янзаар турших хэрэгтэй. Үнэнч сэтгэлийн хайраас гэгээлэг, өөдрөг зүйл оргилж байдаг.
-Нууц амрагийг хүмүүс байх ёстой, байх ёсгүй гэж санал зөрдөг. Харин та аль талд нь зогсдог вэ?
-Нууц амрагийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бие биедээ хайртай бол ийм асуудал байх ёсгүй гэж боддог. Үнэнийг хэлэхэд би 20 жилийн турш нэг хүний нууц амраг байсан. Одоо ч хэвээрээ.
-Та энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг үү?
-Үгүй ээ, үргэлж түгшүүртэй амьдардаг. Тийм учраас л нууц амраг хэрэггүй  гээд байгаа юм шүү дээ. 
-Олны хараанд байнга өртөж амьдрах  хэцүү санагддаг уу?
-Тийм ээ. Залуучууд нүд ирмэх, машиныхаа цонхыг онгойлгоод харах, гар барьж мэндлэх, толгой дохиж инээх, зааж ирээд л нэрийг минь чанга хэлэх, гарын үсэг авах гээд сонирхолтой л байна. Тэгэхээр нарийнхан бэлхүүстэй, сайхан хөхтэй, улам залуу, царайлаг байхыг боддог болсон шүү.(инээв)
Эх сурвалж: shudarga.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top