|

Зээл авах хүсэлтэй ААН-үүдийн хүсэлтийг ирэх 7 хоногоос судална

tonshuul 2016/04/02 13061 3774

Зээл авах хүсэлтэй ААН-үүдийн хүсэлтийг ирэх 7 хоногоос судална

 

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос эхний ээлжинд 25.0 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй олгох шийдвэр гаргасныг өнөөдөр ХХААЯ-наас мэдээллээ.

Зээлийг эхний 8 сар зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр олгох ба банкны шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланчид, аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах боломжтой аж. Үлдэгдэл 75 тэрбум төгрөгөө уринш боловсруулалт, ургац хураалтын үед зохих журмын дагуу Хөгжлийн банкнаас гаргахаар болжээ. Ирэх долоо хоногоос зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаар зээлээ судлуулах нөхцөл нь бүрдэх гэнэ.

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, "Манай яам ХХАА-н газруудаар дамжуулан 1400 орчим аж ахуйн нэгжийн жагсаалт гаргасан. Эдгээр ААН-ийн тариалалтын талбайнаас хамаарч бүх газруудад хүртээмжтэйгээр хуваарилна” гэв.

Түүнчлэн төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байгаа бөгөөд импортын 8.0 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд энэ сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгох аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top