|

Харь гарагийнхан уу, монголчууд уу VIDEO

namuunaa 2015/08/04 2113 344

Археологичид Оросын Челябинск хот орчмоос "харь гарагийн хүн"-ий араг ясыг олжээ. Алдарт "Аркаим"-ын дархан цаазат газраас 3км орчимд олдсон энэхүү араг ясны хохимой толгой хачин, өндөг шиг хэлбэртэй аж.

Дашрамд дурдахад, малталт хийж байгаа эртний Аркаим хотын туурийг Оросын Стоундхенж гэж нэрлэдэг билээ. Нэн эртний, малталт явуулж байгаа 19 ийм хотыг оросууд ихэд нууцсалсаар байна. Иймээс 7 хоногийн өмнө олдсон араг ясны талаар одоо л нийтэд мэдээлж байгаа аж.

Манай эриний I-II зууны үеийн энэхүү бунхнаас гарсан олдворын талаар эрдэмтэд санал зөрөлджээ. Их Британий судлаачид түүнийг "Харь гарагийн хүний араг яс. Балар эртний үед манай дэлхий дээр харь гарагийнхан ирж байсны баталгаа" гэжээ. Нээрээ, харь гарагийнхны тухай кинон дээр гардагтай төстэй ч юм шиг.

Өмнө нь ийм гонзгой, уртавтар хохимой толгой Перугээс олдож байсныг археологичид, түүхчид цохон тэмдэглэв. Мөн Египетийн фараонуудын толгой яг ийм өндөг шиг зуувандуу, гонзгой байсан билээ. Харин энэ удаа Евразиас анх удаа ийм толгой олджээ.

Харин Оросын эрдэмтэд огт өөр таамаглал дэвшүүлж, "Хүрэл зэвсгийн үеийн энэ араг яс нь Евразийн энэ нутагт амьдарч байсан сарматуудынх (монголчууд) байж магадгүй. Тодруулбал, орчин үеийн Украин, Казахстан, Оросын өмнөд нутагт. Сарматын соёл иргэншлийн уламжлалаар мод, тууз, олс ашиглан эмэгтэйчүүдийн толгойг ийм хэлбэртэй болгодог байсан" гэж мэдэгдлээ.

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top