|

Өнөөдрийн зурхай /2016.03.21/

saikhnaa 2016/03/21 12523 3675

Өнөөдрийн зурхай /2016.03.21/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 13. Сумъяа гараг. Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гайхалтай сонин содон зүйлүүдэд татагдана. Гэвч одоо бол алсын орныг зорих цаг биш, тэндээс та юу ч олж чадахгүй, харин ч алдана. Тайван амьдарч сурч, эрсдэл, хүнд ажил, сэтгэл зүйн болон бие махбодын хүнд ачааллаас татгалз. Ойр дотнын хүмүүсийн харилцаа бие биенээ ойлголцоход хүргэнэ. Ганц бие хүмүүс сонирхол нь шинэлэг зүйл рүү татагдах болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр урьдын тооцоолж байгаагүй салбарт хөрөнгө оруулалт хийхээр шийдвэр гаргаж магадгүй. Энэ нь эхний үедээ ашиг өгөхгүй ч тодорхой хугацааны дараа бодсоноос чинь илүү боломж гарах болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаагаа засах эсвэл асуудлууд үүсэж таны цаг хугацаанаас тань хороох болно. Хэсэг бүлэг хүмүүстэй биеийн тамираар хичээллэх болно. Таны эд хөрөнгөнд тань томоохон аюул гарч ирнэ. Гал түймэр эсвэл хулгай гарч болзошгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр, танд мөнгө санхүүгийн хувьд хүндрэл гарах нь дамжиггүй. Найз нөхдөөсөө эд материалын тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Түрэмгий зангаа барьж ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхийх өдөр. Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудалд таатай. Таны найдвартай, өөртөө итгэлтэй, зарчимч байдал түншүүдэд тань таалагдаж тэд өөрсдөө тань дээр ирнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Яс үе мөчний хагалгаа хиймэл шүд хийлгэхээ хойш нь бүү тавь.


 Мэлхий  (6/22-7/22)   

Гаднын нөлөө, буруу зөвлөгөө нь ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Магадгүй бүх ажлыг л хийхэд хэцүү байх болно. Шийдэх асуудлууд эхний шатанд тавигдана. Урьдын хайртайгаа учрах бөгөөд өмнөх явдлаа санагалзан дурсана. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээ орчин тойрныхонтойгоо хуваалцана.


Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Гэхдээ энэ нь биеийн эрүүл мэнд юм шүү. Харин сэтгэлийн эрүүл мэнд базаахгүй байдалтай байгаа бөгөөд үүнийг та зөвхөн өөрөө л анагааж чадна. Тэсвэр тэвчээртэй байж, бусдын нууц явуулгад бүү авт. Харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Ахуйн цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхааралтай бай, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна.


Охин (8/23-9/22)   

Үзэл бодлоо хамгаалах шүүмжлэлт өдөр. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Урьдын хэрүүлийн үргэлжлэл бололтой. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Холоос ирсэн хүмүүстэй харилцсанаар гэмтэл авч, урам хугарах бололтой. Биеийн хүчний хөдөлмөр хийх, шинэ танилтай болохыг цээрлэ. Харанхуй газар, ганцаардлаас зайлсхий. Өөрийн байр суурийг тогтоох, найрсаг байхад хүчээ чиглүүл.


Жинлүүр (9/23-10/22)   

Ичимхий бүрэг зан, хэт мэдрэмтгий байдлаа ялан дийл. Эрэгтэйчүүд санхүүгийн алдагдалд орж болохыг од эрхэс анхааруулж байна. Эмэгтэйчүүдийг шинэ танилууд хүлээж байна. Гэвч хайр дурлалын энэ роман удаан хугацаагаар үргэлжлэхгүй сэтгэл гонсойлгосон, гомдлоор дуусах магадлалтай. Гэвч үүнд сэтгэлээр унах хэрэггүй танд удахгүй аз ирнэ гэдэгт итгэ.


Хилэнц (10/23-11/21)   

Эрсдэлтэй үйлдэл, үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Шинэ түншүүдтэй харьцахад амжилт олохгүй, харин хуучны найз нөхөд, хамаатнууд тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Гэр бүлийн хүрээнд идэвхтэй амрах, аялах, хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Согтууруулах ундаа бүү хэрэглэ. Үүнээс болж хэзээ ч засаж залруулж болохгүй алдаа гарах магадлал маш өндөр байна.


Нум (11/22-12/21)   

Олон сайхан уулзалтууд болно. Мөн олны өмнө үг хэлнэ. Эдгээр нь танд ажил хэргийн нөхөрсөг олон хэлхээ холбоо тогтооход тусална. Биеэ авч явах тал дээр анхаар, хэлэх үгээ бодож хэл. Идэвхтэй амьдрал, хөнгөн, найрсаг уур амьсгал, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна. Баталгаа нэр төрөө ухамсарла. Өөрийнхөө хувийн орон зайг алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно.


Матар (12/22-1/19)   

Ходоодондоо анхаар. Хурц хоолноос болгоомжил, ердийн зөвлөгөө сайн авч бай. Сексийн чадвар, зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрч хүч өсөх байдлыг дээд зэргээр ашигла. Ганцхан агшинд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Та магадгүй ямар нэгэн ойн арга хэмжээнд уригдана, тэнд та өөрийн бүх сайн чанарыг харуулж чадах болно. Биеийн тамирын дасгал, харилцаа, бүтээлч байдал гарна. Энэ нь дотны хүнтэй эсвэл хүүхдүүдтэйгээ холбоотой байна.


Хумх (1/20-2/18)   

Цэвэрлэгээ хийж хэрэггүй эд зүйлсээсээ салах өдөр. Бие даан боловсролоо дээшлүүлэх оюун санааны хөгжилд таатай байна. Дотоод ертөнц болон гадаад нөхцөл байдлаа цэгцтэй болго. Өнөөдөр ажил хэргийн сургалт арга зүйн ном зохиол худалдан авахад сэтгэл хангалуун үлдэнэ.


Загас (2/19-3/20)

Амьдралын бүх салбарт сайн цаг үе таны амьдралын бүх зүйл сайн сайхан тогтвортой байна. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Өөрчлөлтөөс бүү эмээ, энэ нь таны гэр бүлд эд баялаг энх тунхыг авчирна. Та хэдийгээр аль хэдийн хайр дурлалтай учирсан ч хэн нэг өөр хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж, бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.

Санал болгох

Сэтгэгдэл

top