Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 6. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр гэнэтийн нээлттэй өдөр байна. Аян замд гарахад тохиромжтой өдөр. Энэ өдөр шингэн юм сайн уух буюу дарснаас татгалзах шаардлагагүй. Мөн саунд сууж, массаж хийлгэх хэрэгтэй. Бага зэрэг анхааралгүйгээс болж ажил хэрэг чинь хойшлогдож магадгүй. Цаг агаарын байдлаас шалтгаалж зүрх судасны өвчин хүрч магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Идэвхтэй амрах, дасгал хөдөлгөөн хийхэд таатай өдөр. Та өнөөдөр бүх зүйлийг амжуулах чадвартай байна. Эмэгтэй энэ ордныхон аялах хүсэл тэмүүлэл ба гэртээ тогтохгүй байгаа байдал нь гэр бүлийн харилцаанд хагарал үүсгэж, хэрүүл гарах шалтгаан болж болзошгүй. Од эрхэс өнөөдөр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна. Эрэгтэй энэ ордныхон эрүүл мэнддээ хайхрамжгүй хандахаас зайлсхий.
Хамтатгах (5/21-6/21)
Гэнэтийн таагүй мэдээ сэтгэл санааг тань хямраах эсвэл гэр бүлийн байдлыг хурцатгах болно. Хүнд хэцүү асуудалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Таны зүгээс итгүүлэх мөн уран үг шаардагдах болно. Гэр бүлд тань таны анхаарал халамж дутагдаж байна. Эдгээр зүйлсийг нөхөхийг сануулж байна. Архи дарс их хэмжээгээр хэрэглэх мөн галын аюулаас болгоомжлоорой.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр та аз жаргал ойрхон байгааг мэдэрч баярлана. Бусадтай уулзах мэдээлэл цуглуулах, худалдаа наймаанд таатай. Та бусдад үлгэр жишээ байхыг хичээнэ. Хөгжим сонсох, салхинд зугаалах, мөрөөдөхийг танд зөвлөж байна. Аялаж, жуулчилж ертөнцийг танин мэд. Амлалтаа биелүүлж дотны хүмүүсийнхээ эртний мөрөөдлийг нь биелүүл.
Арслан (7/23-8/22)
Ажил, сурлага хувийн амьдрал үйл явдлаар дүүрэн өдөр. Салсан хосууд дахин гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Аливаа хэлхээ холбоог хүндэтгэл ба харилцан буулт хийх чадвар дээр босго. Зөвшилцөлд бэлэн бай. Зорилгодоо амжилттай хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, тусалж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Шинээр ирж буй ажилтантай ирээдүйд хайр дурлалын асуудал өрнүүлж магадгүй.
Охин (8/23-9/22)
Хүүхдүүдтэйгээ илэн далангүй, шударга харьцахад таатай. Хүмүүжлийн талын олон таагүй асуудлууд бүр мөсөн арилна. Та гэр бүлээрээ бахархаж тэд таныг хүндлэх болно. Хайр дурлалд таатай. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд найз нөхөд, дотнынхондоо найд. Гэхдээ өөрийн гэсэн бодол санаагаа орхиж болохгүйг анхаар.
Жинлүүр (9/23-10/22)
Та өнөөдөр хэн нэгэнтэй сээтэгнэх, эсвэл ямар ч зорилгогүй зугаалах, цагийг дэмий өнгөрөөх зэргээс хол бай. Энэ нь таныг санхүүгийн алдагдалд хүргэнэ. Амьдралын учир утгын тухай эргэцүүлж тунгаах цаг ирлээ. Сонирхолтой ажлаа хийж, сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтад хүрэх замд таарах бүх саад бэрхшээлийг даван туулна.
Хилэнц (10/23-11/21)
Энэ ордныхон дараалсан бүтэлгүйтлээс ядарч залхаж улмаар сэтгэл санааны гутранги байдлаас гарахыг хичээнэ. Өөртөө итгэлтэй байж хийж буй зүйлдээ анхааралтай байснаар тэр бүгдээс хялбархан салж чадна. Хувийн амьдралд өөрийгөө хөгжүүлэх үйл явдал гарч ирэх тул боломжийг бүү алдаарай. Өнөөдөр урьд өмнө нь мөрөөдөж байсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх боломж гарч ирнэ.
Нум (11/22-12/21)
Таны ажлын ачаалал өнөөдөр ч буурахгүй нь бололтой. Учир нь таныг хэт найдвартай болохоор дарга удирдлага чинь итгэл үзүүлж байгаа болно. Харин та өөрөө өөртөө зав чөлөө гаргахгүй бол стресст орж болзошгүй байна. Хүүхдүүдтэйгээ харьцахад таатай. Сонирхолтой хөгжилтэй үйл явдлууд, хайр дурлалд тэмүүлнэ. Гадаад үзэмжид ихээр татагдана. Энэ өдрийн таатай хандлагыг орчин үеийн моодны хувцас гоёл худалдан авах, имижээ өөрчлөхөд хандуул.
Матар (12/22-1/19)
Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Танд мөнгө олох санал тавина. Эсвэл бяцхан аятайхан бэлэг бэлэглэнэ. Төлөвлөгөө нь ажлын бэлтгэл байдал, чиглэсэн зорилгодоо тэмүүлж байгаагаас хамаарч биелэлээ олох болохыг санаж ажиллаарай. Хувийн амьдрал тогтвортой, найдвартай байна. Даатгал эсвэл өв залгамжлах талаар сайн мэдээ сонсох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе.
Хумх (1/20-2/18)
Хайр дурлалын харьцаа чин сэтгэлийн, нийцтэй байна. Ойр дотны хүмүүсийн хүрээнд байгалийн нөхцөлд амрах эсвэл урт хугацаатай хол явах, аяллаар явах нь таны мэдрэлийн ядаргааг арилгана. Одууд өөрийн гэсэн романтик холбоо тогтоохыг зөвлөж байна. Ганц бие хүмүүст жинхэнэ хайр дурлалаа олох боломжийг хувь заяа бэлэглэж байна. Амьдралыг байгаагаар нь хүлээн авч хайрла. Хайрттайгаа өнгөрүүлсэн хором бүрээс таашаал ав.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр таван цулын эрхтнээ цэвэрлэх, эм тан ууж эхлэхэд таатай байх болно. Энэ ордныхон ерөнхийдөө бие эрхтэн нь сулрах хандлага байгаад л байна. Үүнийг хурдан дарж авах хэрэгтэй бөгөөд даамжруулж болохгүйг сана. Үдэш амралт, дуртай хоббидоо цаг гарга. Хайр сэтгэлийн фронт дээр бүх зүйл хэвийн. Ганц бие энэ ордыхон романтик болзоо товлоход тохиромжтой.