|

Эрэгтэй хонинуудыг болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна

namuunaa 2015/09/08 741 0

 Хонь - (3/21-4/19)
Эрэгтэй хонинуудыг болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Та томоохон асуудалд орох юм уу эсвэл эртний танилтайгаа харилцаагаа тасалж болзошгүй байна. Хэрүүл маргаан, бие биедээ гомдож тунирхсан байдал эвлэрэх бүхий л боломжийг хаана. Гэмтэж, бэртэх, зүрхний шигдээс тусах магадлалтай. Жолооны ард болон зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж  байна. Эмэгтэй хонинуудад ээлтэй байна. Тэдэнд гэнэтийн аз таарна, хайр сэтгэлийн асуудлаа шийдэх маш таатай боломжийг од эрхэс олгож байна. Санаачилгыг гартаа ав. Нөгөө хүнээсээ тусламж ирэхийг бүү хүлээ. Бүхнийг өөрөө гардан хийсэн нь дээр. Зориг, дур булаам байдал тань амжилт авч ирнэ.

Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр зүрх сэтгэлийн асуудалд шийдвэр гаргахад тохиромжгүйг од эрхэс сануулж байна. Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал таны сэтгэлийн түгшүүр арилж өөдрөг болох болно. Нууцлагдмал далдын зүйл сонирхдог сонирхол тань нэмэгдэж, дорнын шашин сонирхон судлах болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Магадгүй та хэн нэгний барьцааны бай болж ч болох юм.

Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр та ямар ч ажлыг өөртөө итгэлтэйгээр хийгээрэй. Энэ нь танд амжилт дагуулах болно. Урлагийнд аз гийх нь. Магадгүй чухал уулзалт, эсвэл гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, таатай байдлыг бий болгоно. Хуучны найз нөхөдтэйгөө уулзах, эсрэг хүйсийн хүнтэй романтик байх бололтой. Нийгмийн харилцаанд орж төлөвлөгөө зохиох нь урт удаан хугацааны онцлогтой. Цаашид дээд албанд гарах санхүүгийн боломжтой болно. Өөрийгөө хүндэлж сур.

Мэлхий - (6/22-7/22)
Ажил хэргийн өрсөлдөөний улмаас хэрүүл маргаан дүүрэн байна. Хэрвээ та чанга хатуу байж чадвал өөрийн байр сууриа хамгаалж, ашиг орлого нэр хүндээ хэвээр нь үлдээнэ. Эрсдэлтэй байдалд дурлах нь таны эрүүл мэндийг ноцтой асуудалд хүргэх шалтгаан болно гэж одод анхааруулж байна. Биеийн хүчний ачаалал болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Нөхцөл байдалд хандах хандлага, өөрийн чинь эзлэх байр суурь зэргээ дүгнэх нь зөрчилдөөнт хандлагыг өөрчилнө.

Арслан - (7/23-8/22)
Дүн шинжилгээ хийх, амгалан тайван байх өдөр. Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, ажил хэргээ цэгцлэхэд сайн өдөр. Ойрын өдрүүдэд эхлэх шинэ ажилдаа эрч хүч дүүрэн байхын тулд өнгөрсөн долоо хоногийн ажлын үр дүнгээ дүгнэ. Хайртай хүнтэйгээ эсвэл ганцаараа урлаг соёлын арга хэмжээнд яв. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал тохиолдож магадгүй.

Охин - (8/23-9/22)
Идэвхгүй өдөр. Таны идэвх бага зэрэг буурна. Ажиллаж эхлэхийн өмнө нөхцөл байдлыг судалж боломжтой бүх хувилбарыг тооцоолон хамгийн шилдгийг нь сонго. Бие дааж юм хийхэд таагүй. Хэрвээ та ямар нэг байдлаар бусдаас ялгарахыг хүсэж байвал мэрийгээд нэмэргүй. Өнөөдөр энэ нь боломжгүй харин ч сөрөг үр дагаварт хүргэнэ. Харин ажил хэргийн шинэ төсөл бодож олох, эхлүүлэхийг хүсэж байгаа та нарын хэн нэгэн ажлын хамтрагч, аль эсвэл нөлөө бүхий хүний тус дэмжлэгийг авах шаардлагатай. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа анхаарал болгоомжтой байгаарай.

Жинлүүр - (9/23-10/22)
Хүчээр идэвх гаргахад таатай мөн бие эрхтэн хурц байна. Өнөөдөр ажлын ур чадвар маш өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Ажил хэрэг, хайр дурлалд одтой байна. Бүх зүйл гайхалтай, амжилттай байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Энэ өдрийн үйл явдал хугацаа авч, удаан хугацааны төлөвлөгөөгөөр илэрнэ. Жижиг зүйлс ихээхэн ач холбогдол өгнө. Ирэх долоо хоногийн шинэ ажлаа эхлэхээс өмнө бүх боломжоо судлах хэрэгтэй.

Хилэнц - (10/23-11/21)
Томоохон худалдан авалт хийх, гэрээ байгуулахад тохиромжтой. Хэрвээ та хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө зээлүүлбэл тэрийгээ өнөөдрөөс алдсанд тооц. Тэр хэзээ ч эргэж ирэхгүй. Хэлэлцээр хийх болон ажил хэргийн уулзалт, харилцаанд таагүй өдөр. Гэхдээ таны тэсвэр тэвчээр, хөдөлмөрлөх онцгой чадвар өнөөдрийн таагүй хандлагыг саармагжуулж чадна. Хэдий тийм ч аливаа ажилд дарга удирдлага, ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авна гэж бодож болохгүй.

Нум - (11/22-12/21)
Боловсролын салбарт ажиллагсдад туйлын таатай өдөр. Танин мэдэхүйн аялал хийвэл үр ашигтай. Өдөр тутмын асуудлуудаас холдож ном уншиж, кино үзэж, салхинд гараарай. Энэ нь танд үйлдвэрлэлийн асуудлаа шийдэх өвөрмөц санаа олгоно. Таны гэр бүлийн бат бэх харилцааг шалгах сорилт таарна. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаанд танаас хүлээцтэй анхаарал болгоомжтой байхыг шаардаж байна. Эс тэгвээс зөрчилдөөн салахгүй бололтой.

Матар - (12/22-1/19)
Өдрийн ихэнхийг зохион байгуулалтын ажилд зориулна. Харилцаа холбоогоо сайжруулах, материаллаг баазаа бэлтгэх гэх мэт. Олонх нь үүнийг хялбархан хэрэгжүүлнэ. Хялбар мөнгө олох сонирхолд бүү авт. "үнэгүй бяслаг хавханд байдаг” гэдэг мэргэн үгийг сана. Боломжтой бол хийх ёстой зүйлээ тодорхойлж ялангуяа илүү бүтээлч, оюун ухаан шаардсан ажлуудыг сонгон авах нь зүйтэй. Өнөө орой ямар нэгэн үзвэр үзэх нь оройг сайхан өнгөрүүлэх боломжийг олгоно.

Бумба - (1/20-2/18)
Маш шаргуу хөдөлмөрлөж, ажил хэрэгт умбах бололтой. Таны сонирхлыг зөвхөн үр дүн татахгүй. Өөрийгөө өндөр ангиллын мэргэжилтэн гэдгээ харуул. Та бусдад хэрэгцээтэй нэр хүндтэй хувь хүн байх болно. Эрсдэл гаргах эсвэл үнэт зүйлс худалдан авахаас татгалз. Шинэ хамтрагчтайгаа харилцах нь амжилтгүй байна. Гэхдээ хуучны анд эсвэл хамаатан садан тань үнэтэй зөвлөгөө өгнө. Гэр бүлийн хүрээнд амрах, аялах зугаалах, хүүхдүүдтэйгээ тоглох, гэр бүлийн хүрээнд амрах нь танд таатай сэтгэгдэл үлдээх болно.

Загас - (2/19-3/20)
Их цэвэрлэгээнээс авхуулаад шинэ байранд нүүн орох хүртэл өөрчлөлтүүд явагдана. Найз нөхөд хамаатан садныхаа тусламжтайгаар ашиг олж магадгүй. Таатай гэнэтийн бэлэг авна. Орчин тойрноо өөрчлөх, сэргээн засах нь таны сэтгэл санааг өөдрөг болгож өгнө. Та өөрийн үйл хөдлөл төдийгүй дотнын хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргаж хариуцлага хүлээнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top