|

Өнөөдрийн зурхай/07.23/

namuunaa 2015/07/23 1688 219

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 7. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. 

 

 

Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 05 цаг 24 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 12 цаг 22 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр таны уран бүтээлийн потенциал нэмэгдэнэ. Иймээс ажил хэргийн шинэ түншүүдтэй холбоо тогтоох, албан тушаал ахих, өөрийн ур чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай. Өнөөдөр таны нэр хүнд улам бэхжинэ. Туулсан замаа эргэн харах, шинээр ухамсарлах болон хэтийн төлөв, боломжоо үнэлж дүгнэх цаг ирлээ. Таны ухаалаг болон харийн нягт ажиллагаа хүссэн оргилд тань аваачих болно. Сонирхсон зүйлээ хийх нь цагийг бас зугаатай өнгөрөөх нэг хэлбэр мөн.


Үхэр (4/20-5/20)

Эрэгтэй энэ ордныхон амьдралын эрч хүч өндөр байна. Бэлгийн чадавх нэмэгдэж, мөн зөн билиг, зохион байгуулах чадвар өндөр байна. Гэвч дайснуудын хорт үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн саад нь маш сайн бодож боловсруулсан төлөвлөгөөг нурааж мэднэ. Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга хайхдаа үзэл санаа нэгтнүүдээ, нөлөө бүхий ивээн тэтгэгч нарыг хамруулах хэрэгтэй. Өндөр настай эмэгтэйчүүд ямар нэгэн харилцаа нь муу үр дүнтэй төгсөж мэднэ. Хамтран ажиллагч тань таньд санал тавьбал түүнийг сонсох нь дээр.


Хамтатгах (5/21-6/21)

Шүүмжлэлтэй өдөр. Муу хүмүүстэй сөргөлдөх, хууралт, араар тавилт зэрэг таны хүсээгүй үйл явдлууд болж болзошгүй. Шинэ танилтай болохоос зайлсхий. Танилууд болон найз нөхөдтэйгээ харьцахдаа даруу бай. Эд хөрөнгөндөө хамгийн их анхаарал тавих өдөр шүү. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Ойр дотны хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Түймэр, хулгай, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой асуудлууд гарч магадгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сансрын энергийн өөрчлөлттэй өдөр. Хамтрагчтайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, харилцахад бэрхшээлтэй байх магадлалтай. Зохих хичээл зүтгэл, хөдөлмөр чинь үнэлэгдэх нь гарцаагүй ч алдаа гаргавал их үнээр төлнө. Дотны хүнтэйгээ харьцах харилцааг чинь өөрчлөх мэдээ хүлээн авна. Та бусад хүмүүстэй харилцан ярилцаж, маш олон төрлийн хэлэлцүүлэг хийнэ. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Тааламжгүй өдөр. Хууль бус хэлэлцээр, эрх мэдлийн дарангуйллаас болж ажлын газарт тань таагүй уур амьсгал бий болох болно. Өөрийхөө хяналтыг алдалгүй болж буй үйл явдлаас холдож, таагүй явдлаас өөрийгөө авч гарах хэрэгтэй. Хамтрагчид болон түншүүдтэйгээ санал зөрөлдөх, гэр бүлийн харилцаанд хүндрэл үүсэх магадлалтай. Өрнөж буй үйл явдалд бодит, үнэн зөв дүгнэлт өгч, анхаарал сэрэмжтэй байснаар энэ өдрийн хар бараан талыг багасгаж чадна. Эмэгтэй энэ ордныхоны хайрын роман удахгүй төгсгөл болох магадлал өндөр байгааг од гарагс анхааруулж байна.


Охин (8/23-9/22)    

Таатай өдөр. Эмэгтэйчүүд ханиа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн амьдралаа холбох хүнтэй учирч магад. Зөвхөн өнөөдөр эрэгтэй арслангуудын ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх, төлөвлөгөөг нь өөрчилж мэдэх ямар нэгэн зүйл тохионо. Ажлынхаа хүрээг өөрчилж мэдэх зүйл тохионо. Өөрөөр хэлбэл ажлынхаа хүрээг өөрчилж, бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд авьяас чадвараа гаргах боломж гарна. Бусад бүх өдрүүдээс илүүтэй анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Хайр сэтгэл, уучлал, гэмшил наманчлалын өдөр. Өнөөдөр сүм хийд, театрт очиход таатай. Өдөр тутмын хийж хэвшсэн үйл ажиллагаанаас зайлсхийж, содон сонин зүйлсээр хичээллэхийг хичээгээрэй. Бага сага зүйлээр хэт их оролдвол томоохон зүйлээ анзаарахгүй өнгөрөөх аюул байдгийг бүү мартаарай. Өөрийн бие сэтгэл, оюун ухаан бүхнийг хайртаа хүндээ зориулаарай. Үүнд та хоёр харилцан сэтгэл хангалуун үлдэж чадна.


Хилэнц (10/23-11/21)   

Аян замд гарахад таагүй өдөр гэж одод сэрэмжлүүлж байна. Тэр бүү хэл осол аваар ч гарч магадгүй гэнэ. Та өнөөдөр гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Гэхдээ энэ нь таны амьдрал, ажил үйлст сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж найдна. Харин та албан үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүйгээс болоод асуудал үүсэх төлөвтэйг анхаарч, хурдан шуурхай, анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй.
 


Нум (11/22-12/21)    

Бизнесын ажил эрхлэгч, үйлдвэрийн эздэд тааламжтай өдөр. Ажил хэргийн хувьд ашигтай саналыг хүлээж авах нь дамжиггүй. Санал болгосон бүх ажлыг эрс шийдэмгийгээр эхлүүлж, амжилтанд хүрэх сайхан боломжийг алдахгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагаст хуучны найзтайгаа уулзаж магад. Та сүүлийн үед эрүүл мэндээ хэт хайхрахгүй байгаагаа мэдсээр байж, ажлын ачаалалаас болоод тоохгүй байгаа бол тэгэх хэрэггүйг сануулж байна. Энэ нь хэдэн жилийн дараагаар танд хэцүүхэн мэдээг дуулгаж магадгүй.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр гэрээ хэлэлцээр хийх, төрөл бүрийн захиалга авахад таагүй өдөр. Од гараг уруу татагсад, хий хоосон зүйлд итгэхээс сэргийлж байна. Амьдралын эрч хүч сул байгаа тул өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Өндөр настангуудад ужиг хууч өвчин хөдлөх болно. Толгой өвдөх, үрчлээ нэмэгдэнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвап эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Үнэнч анд эсвэл ажлын түнш тань танд үнэтэй зөвлөгөө өгч, тусална.


Хумх (1/20-2/18)   

Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, уулзалт зохион байгуулахад таатай. Шинээр эхэлсэн ажил бүхэн танд сайн ашиг авч ирнэ. Таны нийгэмд эзлэх байр суурь, албан тушаал эерэгээр өөрчлөгдөх магадлалтай. Ганц бие хүмүүс романтик адал явдалтай учирна. Зүүдээ эсрэг утгаар тайлах хэрэгтэй.
 


Загас (2/19-3/20)

Сэтгэл санааны тавгүй байдал, эмзэг ба үг хэлэхдээ эрс байдал мөн болзошгүй алдагдалд хөнгөн хандах нь зөвхөн мэргэжлийн хүрээнд амжилтад муугаар нөлөөлөөд зогсохгүй таагүй тохиолдолд удирдлагатайгаа ноцтой зөрчилдөөнд хүргэнэ. Сургалт, хамтрагчтай харилцах, гэр бүлийн харилцаанд сайн зүйл болохгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top