|

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

namuunaa 2015/07/06 809 0
 

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 20. Сумъяа гараг. Чөдөр одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин хонь  өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top