|

М.Энх-Амгалан ерөнхий прокурор Монгол улсын Ерөнхийлөгчийг үл тоомсорлов

batdorj 2019/01/31 407 0

Энэ хүн хэн бэ? Прокурор гэдэг УИХ, ерөнхийлөгчөөс том уу? гэдэг асуулт иргэдийн дунд өрнөж байна. Эсвэл УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч Баттулга нар хуулийнхны өмнө "но"-той, нээнтэгтэй хүмүүс үү? Ямар ч гэсэн ерөнхий прокурор Монголдоо хамгийн "том" нь юм шиг сэтгэгдэл ойрын өдрүүдэд төрлөө. Монгол улсын ерөнхийлөгчтэй суух суудлаа зэрэгцүүлэн заслаа. Зэрэг суудлаа эзэллээ. Монгол улсын ерөнхийлөгч уулзалтаа өндөрлөж боссоны дараа ч суугаараа үгээ хэлж суулаа.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг 179 хуудас бүхий баримт, материалын хамт Х.Баттулга ерөнхийлөгчөөс гардан авсны дараа, -Монгол улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж ажиллана. Хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй. Ийм үйл явц миний үед гарахгүй гэдгийг прокуроруудын болон ерөнхийлөгчийн өмнө хэлье гэж "ёстой пээдийлээ". Судалж үзвэл зохих хүн шиг санагдлаа. Мэдээллээс үзвэл, Ардын эмч, нүдний гэдгээр алдаршсан Санжаа эмчийн хүргэн гэнэ. Хөрөнгө чинээ сайтай. Цагдаад ажиллаж байгаад тодорхой асуудлаас болж ажил төрлөөсөө өөрчлөгдөж, Цагдаагийн сургууль руу шилжиж байсныг мэдэх хүмүүс нь өгүүллээ. Ерөнхий прокурор болоход нь Хурц нөлөөлсөн байх магадлалыг ч нягталж шалгах хэрэгтэй гэж үзлээ. Монгол УИХ, Монгол улсын ерөнхийлөгчөөс ч дээгүүр санаатай Энх-Амгалан гэж хүн Монгол улсын ерөнхий прокуророор ажилладаг юм байна. Энэ хүн Орос, Хятадад ажилладаг байсан бол Путин, Си Жин Пин хоёртой зэрэгцэж суугаад, сүүлдэж босоод, хэлсэн даалгасных нь эсрэг салаа утга бүхий үг чулуудаад байхгүй л байсан болов уу?

Ц.Энхбат


Санал болгох

Сэтгэгдэл

top