|

ДАРСНЫ талаар БҮСГҮЙЧҮҮДИЙН мэдвэл зохих 7 ЗҮЙЛ

saikhnaa 2019/02/02 1195 0

ДАРСНЫ талаар БҮСГҮЙЧҮҮДИЙН мэдвэл зохих 7 ЗҮЙЛ

Дарс үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж үйлдвэрлэдэггүй ч олон нийт үүнийг бүсгүйчүүдэд зориулсан унд хэмээн боддог.

Мөн  Америкийн Дарсны Зах Зээлийн Зөвлөлөөс (Wine Market Council) 2016 онд нэгэн сонирхолтой судалгааг хийжээ.  Судалгааны үр дүнд, 30-аас доош насны хүмүүсийн дунд дарсанд дурлагчид зонхилдог бол тэдний гуравны хоёр нь эмэгтэйчүүд гэнэ. Мөн нэг эмэгтэй хүн жилд дунджаар хоёроос доошгүй удаа дарс уудаг гэжээ. Тиймээс эмэгтэйчүүд дэлгүүрээс "хатуу юм" сонгохдоо, болзооны оройн зоогт, найзуудтайгаа ярилцан суухдаа, их ажлын дараа гэртээ амрахдаа гээд олон нөхцөлд дарсыг сонгох нь эрчүүдийг бодвол харьцангуй их байдаг гэнэ.

Тиймээс дарсанд дурлагчид мэдэхэд илүүдэхгүй 7 зүйлийг доор дурдъя.

1. Танин (tannin) гэж юу вэ?

Дарсны гол түүхий эд нь усан үзэм гэдгийг хүн бүр мэдэх байх. Танин бол усан үзмийн хальс, үр, иш зэрэгт агуулагддаг зажилж болохуйц бүтэцтэй зүйл юм. Тэгвэл энэхүү ашигтай эд нь дарсны бүтцэд нэгдсэнээр хөгшрөлтийг саармагжуулж, гоо сайханд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Гэхдээ бүх дарс танинтай гэсэн үг биш, дарсны агууламжид танины хэмжээ янз бүр байдаг. Тиймээс худалдан авалт хийхээр бол худалдагчаас эсвэл дарсны мэргэжилтнээс урьдчилж асуугаарай.

2. Хуурай дарс гэж алийг нь хэлэх вэ?
Ихэнх хүн дарсыг маш чихэрлэг нялуун, яг л жүүс шиг гэж боддог. Гэхдээ энд нэг зүйл сануулахад, дарс нь усан үзэм жимснээс бүтдэг учир чихэргүй байх боломжгүй, тодорхой хэмжээгээр чихрийн агууламжтай байдаг. Ямар ч нэмэлт исэлт оруулаагүй, жинхэнэ оригоороо байгаа нөхцөлд дарс хуурай байдаг. Зарим хүн чихэргүй дарс уухыг илүүд үздэг нь хуурай дарсанд л дуртай гэсэн үг юм. Нэг үгээр чихэр багатай байвал хуурай гэсэн үг.

3. Дарсыг ихэвчлэн усан үзэмний сорт, газар нутгийн нэрээр нэрлэдэг
Европт шинэ дарсыг нэрлэхдээ  тухайн усан үзмийн талбай байрладаг нутаг дэвсгэр, газрын нэршлийг ашиглах нь түгээмэл байдаг. Харин Америкт тухайн дарсны найрлагад орсон усан үзэмний сортоор нэрлэдэг байна. Мөн эрт дээр үеэс уламжлагдан ирсэн дарсны үйлдвэрлэлд анх үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэх ч бий.  Жишээ нь Францийн Calvet дарсыг 1818 онд Жан-Мари Кальве гэх эрхэм бүтээсэн байдаг.

4. Шампанск буюу оргилуун дарс 
Бид шампанск буюу оргилуун дарсыг шар айраг, виски гэдэг шиг хатуу уух зүйлсийн нэгэн төрөл гэж боддог. Гэтэл энэ бол оргилдог дарс л гэсэн үг юм. Оргилуун дарс нь 19-р зууны сүүлээр дэлхий нийтийн дунд түгээмэл болж үүнийг хүмүүс ер бусын унд хэмээн үзэх болжээ. Энэ үед ихэс дээдсүүдэд тухайн хөөсрөн оргилсон унд маш их таалагдаж, эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрчүүдийн хурц ухаанд эерэг нөлөөтэй хэмээн үздэг байв.

5. Ресторанд дарсыг хундагатай нь захиалахаас илүүтэй лонхоор нь аваарай
Учир нь лонхтой дарсны чанар задгай дарсыг бодоход харьцангуй сайн байдаг. Мэдээж үнийн хувьд харьцангуй өндөр байх ч энэ нь танд илүү ашигтай бөгөөд чанартай дарсыг уух боломжтой байх давуу талтай юм. Та нэгэнт төлбөрөө төлсөн учраас дарс үлдсэн ч лонхтой нь аваад явж болно шүү дээ.

6. Дүрмийг заавал дагах хэрэггүй
Дарс уух соёлд нэлээд хэдэн дүрэм байдаг, түүнийг заавал дагаж мөрдөх ёстой мэт танд санагддаг байж магадгүй. Тэгвэл тэднийг март, чөлөөтэй бай. Оргилуун дарсыг заавал шинэ жилээр уудаг гэж хэн хэлэв, энгийн үед ч ууж болно. Улаан дарсыг зөвхөн эмэгтэй уудаг гэж хэн хэлэв, нөхөртэйгөө эсвэл найз залуутайгаа оройн болзоондоо ууж болно. Тэгж суухдаа дарсны талаарх дээр дурдагдсан зүйлсийг ярианы далимд түүнд сонирхуулж болно шүү дээ. Заавал шарсан мах, стеактэй л дарсыг уудаг юм биш. Ялангуяа халуун ногоотой хоол идэх үед оргилуун дарсыг хажуугаар нь уувал ам халахгүй, хоол шингэхэд давуу талтай байдаг.

7. Ажлын ачааллаа мартаж, стрессээ тайлахад тань тусална
Сэтгэл санаа тавгүй байгаа, стресстсэн хүнд нэг хундага дарс тайвшруулах үйлчилгээтэй эмний дайтай нөлөөлдөг. Гэхдээ их хэмжээгээр ууна гэсэн үг биш, хэрэв тэгвэл нойргүйдэх эрсдэлтэй. Тиймээс ажлын алжаал тайлж, сэтгэл санаагаа тайвшруулахад нэг хундага дарс байхад болно. Сонирхуулахад Испаний эрдэмтэд 5500 хүнд долоон жилийн турш хийсэн судалгаагаар долоо хоногт 2-7 хундага дарс хэрэглэсэн хүнд сэтгэл гутралын ямар ч шинж илэрдэггүй, тулгарсан саад бэрхшээл, асуудалд хямрах нь бага байдаг болохыг тогтоожээ.

870

Санал болгох

Сэтгэгдэл

top