|

Хувцас загварын зөвлөгөө: Өндөр охидын хувцаслалт

saikhnaa 2019/02/02 1757 0

Ихэнх өндөр охид өөрийн биеийн өндөртөө тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Бусад өөрөөсөө намхан охид шиг байнга гоё хувцаслаж түүндээ сэтгэл хангалуун байх нь ховор байдаг гэхэд болно. Гэхдээ та бүхэн бидний зөвлөгөөг дагаж чадвал өдөр тутамдмаа хэрэгжүүлэх боломжтой маш олон санаа байгаа гэдгийг бид амлаж чадна. Тайвшраад бидний энэхүү зөвлөгөөг нэг уншаад үзээрэй.

Өндөр өсгийт:      Хичнээн өндөр байлаа гээд өндөр өсгийтөөс татгалзана гэж байхгүй шүү. Чамд супермодел шиг харагдах хангалттай нөөц боломж байна, тиймээс өндөр өгсийтөө өмс, бүү эргэж хар гэж зөвлөе. 

Юбка илүү ихээр сонгож өмсөх:    Ихэнх юбка өндөр охидод богиноддогоос болоод юбка сонгохоос татгалздаг байж болох ч өргөн бүсэлхийтэй, өвдөг хүрсэн урттай юбка сонгон өмсөх нь зүйтэй. 

Гоёл чимэглэл зүүх:     Өндөр охидод том, үслэг гоёл чимэглэлүүд жинхэнэ күүл харагддаг. Бүдүүн бүс, том ээмэг, хүзүүний зүүлт бугуйвч зэргийг зүүх нь таны хувцаслалтыг илүү төгс болгож харагдуулна. 

Хүзүүгээ ил гаргах:      Өндөр охид урт маш гоё хүзүүтэй байдаг. Иймээс хүзүүгээ тодогтож дэгжин хүзүүний зүүлт зүүх эсвэл сонирхолтой үс засалтаар хүзүүгээ тодотгон ил гаргаж хувцаслаарай. 

Тод өнгө:           Хөх бараан өнгө л сонгоод байгаа юм биш биз? Тод өнгийн хувцас сонгож бай! Энэ нь таны төрх байдлыг тодотгоод зогсохгүй тод өнгийн гадуур хувцастай өндөр охид маш гайхалтай харагддаг. Мэдээж хэтрүүлж болохгүй гэдгийг сануулах юун. 

 

www.dulmaa.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top