|

Орхон аймаг сайжруулсан түлш хэрэглэнэ

zulaa 2019/02/18 564 0

 

Орхон аймаг сайжруулсан түлш хэрэглэнэ

 

Монгол улсын Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан.  Үүний хүрээнд  нийслэлчүүдийн сайжруулсан түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн түлшийг үйлдвэрлэх үүргийг төр, хувийн хэвшлийн 12 компанид хүлээлгэсэн юм.

 

Тэгвэл нийслэлтэй адил шийдвэрийг хамгийн түрүүнд  Орхон аймаг гаргасан байна. Орхон аймаг  Засгийн газрын  шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрснээс сайн дураар татгалзахаар болжээ. Тус аймаг нь 28 мянган өрхтэйгөөс 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нэг өрхийн хэрэглээ дунджаар 2-4 тонн нүүрс гэж үзвэл тэдний хэрэгцээг хангахын тулд жилд 34 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай аж. Аймгийн  удирдлага сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах, цаашлаад аймагтаа үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top