2015 оны эхний долдугаар сарын байдлаар нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн,
газрын тос 665 мянган тонныг тус тус олборложээ. Түүнчлэн хайлуур
жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн,
төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг
үйлдвэрлэжээ. Харин экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн
зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая
тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортлоод байгаа аж.