|

Дэлхийн томоохон аралтай тэнцэхүйц хэмжээний “Хогон арал”бий болжээ!

namuunaa 2015/07/02 985 0
Хавайн арлын үзэсгэлэнт арлуудын зургийг бид хараад ийм сайхан газар очиж амарч, наранд бие ээн хэвтэхийг мөрөддөггүй гэж үү. Тэгвэл энэхүү диваажингийн буланд нэгэн нууцлаг "арал” байдаг бөгөөд түүнийг харсан хэн бүхний жихүүцэл төрөхгүй байхын аргагүй.  Энэхүү арал хэмжээгээрээ Их Британийн газар нутгийг 3 дахин нугалсантай тэнцэх хэмжээтэй гэнэ. Энэ бол хүн төрлөхтний гараар бүтсэн "хогон арал” юм. Дэлхийн томоохон аралтай тэнцэхүйц хэмжээний "Хогон арал”бий болжээ!


Хавайн арлын үзэсгэлэнт арлуудын зургийг бид хараад ийм сайхан газар очиж амарч, наранд бие ээн хэвтэхийг мөрөддөггүй гэж үү. Тэгвэл энэхүү диваажингийн буланд нэгэн нууцлаг "арал” байдаг бөгөөд түүнийг харсан хэн бүхний жихүүцэл төрөхгүй байхын аргагүй.  Энэхүү арал хэмжээгээрээ Их Британийн газар нутгийг 3 дахин нугалсантай тэнцэх хэмжээтэй гэнэ. Энэ бол хүн төрлөхтний гараар бүтсэн "хогон арал” юм. 
Энэ хогон арал нь хэд хэдэн албан ёсны нэртэй: Номхон далайн хогон толбо, Дорнодын хогон тив, заримдаа хогон арал ч хэмээн нэрлэгддэг энэхүү "арал” нь усны гадаргуу дээр хөвөх хог хаягдлаас бий болжээ.  
 
Хогон арал Номхон далайн хойд хэсэгт оршдог. "Хогон тивийг” тойроод хэд хэдэн далай тэнгисийн урсгал уулздаг. Эдгээр урсгалууд асар том далайн эргүүлэгийг бий болгодог бөгөөд эргүүлэг нь далайн урсгалаар хөвөн ирсэн хогийг нэг газарт барин тогтоож байдаг байна. Зарим таамгаар хогон толбо нь хоёр хэсгээс бүрддэг гэнэ: Өрнийн, Дорнын хогон толбо...  
 
Олон жилийн турш турш хогон арлыг хэн ч мэдээгүй байжээ. Учир нь энэ газар усан онгоцны маршруутаас алс хол оршдог. Энэ газрыг анхлан нээсэн хүн бол Чарльз Мур, тэрбээр Номхон далайд дарвуулт онгоцны уралдаанд оролцоод Калифорни дахь гэрлүүгээ буцаж явахдаа, уламжлалт маршруутаасаа хазайхаар шийдсэнээрэнэ хогон арлыг "нээжээ”. Харсан зүйл нь түүнийг шооконд оруулсан нь тодорхой.
 
"Бүтэн долоон хоногийн турш онгоцныхоо тавцан дээр гарах бүрт, бид хуванцараас бүтсэн хогны дундуур хөвж яваагаа харж байв. Миний сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөж байсан юм. Би нүдэндээ ч итгэхгүй байлаа: Бид яаж ийм том хэмжээний усны гадаргууг бохирдуулж чадваа?! Энэ хогийн цэгээс холдоход надад олон өдөр шаардлагатай болсон юм” хэмээн Чарльз Мур өөрийн сэтгэлийн зовнилоо нуулгүй ярьсан юмэ.
 
Энэхүү хогон арлыг олж ирүүлсэний дараа экологичид аюулын харанга дэлдсэн байна. Гэвч хавьс орчмын улсуудын удирдагчид үүнийг харсан хараагүй мэт өнгөрөхийг илүүд үзэж байна. Учир нь хогон толбо дундын эзэмшлийн усанд хөвж яваа бөгөөд тэд хэний ч биш эзэмшлийн газарт асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан цэвэрлэгээ хийхийг хэн нь ч хүсэхгүй байна. Гэхдээ Хавайн арлууд дээр далайн хар шуурга дэгдэх үеэр далайгаас 70 тонн хог хаягдал шидэгдэх үед энэ асуудалд  нухацтай хандаж эхэлжээ. 
 
Хогон арал нь 50-иад оны үеэс буюу хуванцар, полиэтилен материалаар хийгдсэн бүтээгдэхүүн гарч эхэлсэнээр маш хурдацтай томорч эхэлжээ. Эрдэмтдийн тооцоолж байгагааар бол аварга том хогон толбо нь сая орчим квадрат метр талбайг эзэлж байгаа бөгөөд харин нийт хогны жин 4 сая тоннд хүрсэн гэнэ. Энэхүү аварга том хог хаягдлаас бүтсэн толбны хэмжээг яг таг тогтооход амаргүй юм. Учир нь энэхүү "арал” нь сансараас бараг анзаарагдахгүй гэнэ. Хуванцар, полиэтилен нь усанд ялгаран харагдах байдлаараа муу байдгаас энэ арлыг илрүүлэхийн тулд зөвхөн газар дээр нь очих шаардлагатай гэнэ.
 
Ийнхүү далай тэнгисийг гол бохирдолуулагч нь  Энэтхэг, Хятад улсууд болж байгаа юм. Учир энэ улсын хүн ам маш шигүү суурьшсан, ард иргэдийнх нь амьжиргааны түвшин ядуу, буюу доогуур орлоготой. Орон нутгийн засаг захиргаа энэхүү хог хаягдлыг дахин боловсруулах, хогны менежмент хийх чадваргүй байдгаас ард иргэд нь зүгээр ойрхон байгаа усандаа шидэж орхидог байна. 
 
Хог хаягдлаас бий болсон энэхүү арал нь асар их хэмжээний аюулыг өөртөө агуулж байна. Далай тэнгисийн амьтад бага хэмжээний хуванцар зүйлийг нялцгай биеттэй андууран залгиж орхин, амиа алдана. Учир нь  далай, усны амьтан нь гадны биетийг шингээх, боловсруулах чадваргүй байдаг байна.  Мөн түүнчлэн далайн тэнгисийн амьд амьтад полиэтилен хог хаягдалд орооцолдон өөрөө гарч чадахааргүй болсон байх нь элбэг болжээ. 
 
Хог хаягдлаас бий болсон "арал” жилээс жилд хүрээгээ тэлэн томорсоор байна. Иймээс, энэ асуудлыг нэн яаралтай, цаг алдалгүй шийдэх хэрэгтэй болоод байна. Хүн бүр нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулж чадна. Ингэхийн тулд, хуванцар хог хаягдлаа хаа таарсан газраа шидэх биш, харин хогийн саванд хаяхад хийхэд л болно. Бүр болж өгвөл, нийтээрээ хуванцар, полиэтилен уут, болон бусад зүйлээс татгалзаж, биологийн задралд ордог материалыг сонгох зайлшгүй хэрэгтэй байгаа юм. 

Орчуулсан С.Маргад-Эрдэнэ
 

Санал болгох

Сэтгэгдэл

top