Эрхиний тоо нь Бурханы жинхор буюу хот мандалыг бэлэгдэж Бурхан багшийг голд нь байрлуулж түүнийг тойроод язгуурын 5 Бурхан, Бурхан багшийн шадар ойрын 8 шавь, дайснаа дарагчийн үрийг олсон 16 их архад, 18 тамын хилэнт дүртэй 18 их Бурхад, 21 Дарь эх, дүншигийн 35 Бурхан, 4 их махаранз байна гэж бясалган бодож маань, мэгзэм, тарнийг урин уншдаг.
Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 Дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй.
Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36*3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)-ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’-г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг.
Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрихний тоо 108 байна’’ гэж үздэг.
2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс.
3. Ядам, эрхийгээр тоолох нь үйл бүтээх ёс.
4.Чичий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс.
5.Толгойноос нь түлхэж тоолох нь "Сэндонма”-ын "АГА САМА РАН ЗА ШАДРАСА МА РАЯАПАД” зэрэг тарни тоолох ёс.
6.Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх ёс эдгээр зургаа болой.
#ЭРХИЙГ ЯМАР #ШАШИНТАН #ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
"АМИН СҮНСТЭЙ’’ ЭРХИ: Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж байгаа эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж. Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.