|

Цаг агаарын урьдчилсан мэдээ

munkhbat 2019/03/14 19 0

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 4-6 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 17,18-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top