БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужид хөрсний гулгалт үүсэж, орон сууцны барилга нурсны улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон тухай тус мужийн захиргаанаас ням гарагт мэдээлэв.
Ням гарагийн өдрийн байдлаар байшингийн нурангиас 7 хүний цогцос илрүүлсний зэрэгцээ 16 хүнийг аварч, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч тэдний гурав нь амиа алдсан байна.
Аврах албаны ажилтнууд үнэрч нохой болон техник хэрэгсэл ашиглан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Хөрсний гулгалтаас үүдэлтэй уг осол нь баасан гарагийн оройн 18 цагийн орчимд Линфэнь хотын орон сууцны хороололд гарчээ.