|

АЛЖИРТ НИСЭХ ОНГОЦ ОСОЛДСОНЫ УЛМААС 257 ХҮН АМИА АЛДЖЭЭ

saikhnaa 2018/04/12 679 0

АЛЖИРТ НИСЭХ ОНГОЦ ОСОЛДСОНЫ УЛМААС 257 ХҮН АМИА АЛДЖЭЭ

АЛЖИР. /Синьхуа/. Алжирын нийслэлээс баруун өмнөд зүгт 30 км зайтай орших газарт лхагва гарагт буюу өчигдөр цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 257 хүн амиа алдсан тухай "Синьхуа” агентлаг мэдээллээ.

Уг нисэх онгоц нь орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 8:00 цагт  хөөрснийхөө дараахан осолдсон байна.

Алжир улсын БХЯ өчигдөр орой мэдэгдэл хийхдээ "Амиа алдсан хүмүүсийн 247 нь армийн алба хаагчид болоод тэдний гэр бүлийнхэн харин 10 нь нисэх багийн гишүүд" гэжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн нисэх онгоцны осол болж байна.

Энэ осолтой холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика улс орон даяараа гурав хоногийн гашуудал зарласан байна. 

Ослын шалтгааныг олж тогтоохын тулд мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж буйгаа тус улсын БХЯ мэдэгджээ.
Г.Доржханд
http://www.montsame.mn/read/86529

Санал болгох

Сэтгэгдэл

top