|

Балбын ууланд зорчигч тээврийн нисэх онгоц алга болжээ

saikhnaa 2016/02/24 888 0

Балбын ууланд зорчигч тээврийн нисэх онгоц алга болжээ

 

МОСКВА. /RIA Novosti/. Агаарын тээврийн "Tara Airlines” компанийн жижиг нисэх онгоц лхагва гарагт Балбын ууланд алга болсон тухай Ассошиэйтед Пресс агентлаг тус улсын түшмэлийн мэдээллээс иш татан уламжилжээ.

АП агентлагийн мэдээлснээр, уг онгоцонд 21 хүн сууж явсны 18 нь зорчигч, гурав нь багийн гишүүд аж.

Балба улсын Покхара хотын нисэх онгоцны буудлын төлөөлөгчийн мэдээлснээр, онгоцтой ниссэнийх нь дараахан  холбоо тасарчээ.  Уг онгоц Покхара хотоос Жомсом хотын чиглэлд ниссэн бөгөөд энэ чиглэлд хөөрч, буух нэг ч зурвас байхгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Онгоцтой холбоо тасарсан болохыг "Tara Airlines” компанийн төлөөлөгч нэлээд сүүлд нотолжээ.

Тус компанийн онгоцыг эрэхээр хоёр нисдэг тэрэг илгээсэн боловч цаг агаарын байдал таагүй байгаа нь эрэх хайх ажлыг хүндрүүлж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл

top