Германы иргэний агаарын тээврийн "Germanwings” компанийн Кельн хотын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан онгоцны нислэгийг заналхийллийн улмаас цуцалжээ.
Нийт 132 хүн, тэдний дотор нисэх багийн зургаан гишүүнийг нисэх
онгоцноос аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж Германы хэвлэлүүд
мэдээллээ.
Тэсрэх төхөөрөг илрүүлэгч ноход болон тэсрэх бөмбөг аюулгүй болгох
мэргэжилтнүүд онгоцноос ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй байна.
Орон нутгийн цагаар өчигдөр оройн 6:20 цагт "Airbus A320” загварын энэ онгоц Италийн Милан хот руу хөөрөх гэж байжээ.
Тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тус компани оройн 6:05 цагт цахим шуудангаар хүлээн авчээ.
Зорчигчдыг чирэгдүүлэлгүйгээр өөр онгоцонд суулгана гэж "Germanwings” мэдэгдсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг