|

Нэг хоногийн дотор гал зогсоох дэглэмийг 70 удаа зөрчжээ

tonshuul 2015/02/22 2518 221

Нэг хоногийн дотор гал зогсоох дэглэмийг 70 удаа зөрчжээ

 

ВЕНА. /ITAR-TASS/. Өнгөрсөн өдрийн хугацаанд Украины зүүн нутагт гал зогсоох гэрээг зөрчсөн тохиолдлын тоо 70 болсон бөгөөд үүний  дийлэнх нь Донецкийн нисэх онгоцны буудалд бүртгэгдлээ гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ хоёрдугаар сарын 19-ны байдлаарх өдөр тутмын тайлан мэдээнд мэдээлжээ.

"Бүртгэгдсэн тохиолдлын 45 нь Донецкийн нисэх онгоцны буудалд гарсан” гэж тус байгууллагын ажиглагчид Гал зогсоох дэглэмийг хянах, зохицуулах хамтарсан төвийн төлөөлөгчдийн тоо баримтаас иш татан мэдээлсэн байна. Ажиглагчдын багийнхан зэвсэг хэрэглэсэн 27 тохиолдлыг нэг өдрийн өмнө бүртгэн авчээ. Үүний сацуу мөргөлдөөний бүсээс хүнд зэвсгүүдийг гаргаж эхэлсэн тухай Бүгд найрамдах Донецк болон Луганск Ард Улсын төлөөлөгчид ЕАБХАБ-ын ажиглагчдад мэдэгдсэн” гэж тайланд дурдсан байна.

ЕАБХАБ-ын мэдээлснээр, зэвсэг хэрэглэсэн тохиолдол Макеевка, Юнокоммунарск, Красногоровка, Счастье болон Горловка хотод бүртгэгджээ.

Д.Жаргал montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top