ВАШИНГТОН. /KoreaTimes/. АНУ-д жижиг
нисэх онгоц осолдож, долоон настай охин ганцаараа амьд үлджээ. АНУ-ын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг амь гарч чадсаныг "гайхамшиг” гэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улсын хойд нутгийн Кентукки муж улсын ойд таван зорчигчтой онгоц осолджээ.
Энэ онгоцонд Иллинойс муж улсын тавилгын дэлгүүрийн эзэн Марти Гутзлер гэр бүлийнхэнтэйгээ сууж явсан аж.
Ослоос амьд үлдсэн Сэйлор Гутзлер харанхуйд нэг орчим км алхаж, оршин суугчаас тусламж хүссэн байна.
Ингээд тэр оршин суугч онцгой байдлынхныг дуудаж, тэд ослын газарт шуурхай очжээ.
Тэд дөрвөн зорчигч, тэдний дотор охины эцэг эх болон есөн настай эгчийнх нь цогцсыг олсон байна. Охин эмнэлэгт эмчлүүлж байгаад гарчээ. Тэрбээр одоо хамаатнуудтайгаа хамт байна. Тэд Флорида муж улсад амарч байгаад, Иллинойс руу гэр лүүгээ буцаж байжээ.
Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
montsame агентлаг