|

Манай аймагт 900 гаруй гадаадын иргэн оршин сууж байна

tonshuul 2014/12/29 4663 520
Манай аймагт 900 гаруй гадаадын иргэн оршин сууж байнаМанай аймгийн хэмжээнд нийт 23 улсын 900 гаруй гадаад иргэн түр болон удаан хугацаагаар оршин сууж байна. Үүний 800 орчим нь ОХУ-ын Иргэн бөгөөд үлдсэн иргэд нь АНУ, Бразил, Хятад, Вейтнам, Турк, Япон, Солонгос болон Европын холбооны иргэд байдаг юм байна. Манай аймагт иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний хойд бүс дэх газар үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагын хамаарах хүрээнд Орхон, Булган, Архангай, Хөвсгөл гэсэн 4 аймаг багтдаг байна.

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий чиг үүрэг нь улсын хилээр зорчигч тээврийн хэрэгсэлийг шалган нэвтрүүлж, бүртгэлийн сан байгууах, монгол улсын иргэний харъяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийн монгол улсын хилээр нэвтэрснээс эхлээд хяналт тавих, монгол улсад зорчих гадаадын иргэнд виз олгох зэрэг үүргийг тус тус хүлээдэг юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top