|

Украинд 24 цагийн дотор 80 гаруй хүн амь үрэгджээ

tonshuul 2015/02/10 1305 0

Украинд 24 цагийн дотор 80 гаруй хүн амь үрэгджээ

 

КИЕВ. /ANADOLU/. Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд хоорондын мөргөлдөөний үеэр сүүлийн 24 цагт нийт 82 хүн амь үрэгдсэн гэж албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдөр мэдэгджээ.

Байлдааны ажиллагааны үеэр 70 салан тусгаарлагч, 12 цэрэг амиа алджээ.

Украины зүүн нутгийн Дебальцево, Троицкое, Редкодуб, Санзаровка, Чернухина, Золотое болон Новогригоровка хотод салан тусгаарлагчид 111  удаа халдлага үйлдсэн гэж Украины Үндэсний аюулгүй байдал ба Батлан хамгаалах комисс мэдэгдсэн юм.

Мөн Украины 24 цэрэг, Оросын талыг баримтлагч 20 салан тусгаарлах үзэлтэн шархаджээ.

Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн 16 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дотор хоёр танкийг Украины арми устгасан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дунд үеэс Украины арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд мөргөлдөж эхэлснээс хойш тус улсын зүүн нутагт 5300 гаруй хүн амь үрэгдэж, 12 200 хүн шархдаж, гэмтэж бэртсэн болохыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Санал болгох

Сэтгэгдэл

top