Украины цэргийнхнийг зэвсэглэх шаардлагатай байгаа тухай Өрнөдийн мэдээлэл гарсны дараа Орос улсын ерөнхийлөгч уриалга гаргажээ. Ажиглагчид Украины байлдааны тактик Югославын дайнтай адил төстэй явж байна хэмээн тэмдэглэж байна.
Ерөнхийлөгч
Путин Украины талуудыг мөргөлдөөн ба үүнтэй төстэй аливаа илэрлийг
зогсоохыг уриалсан гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга
Дмитрий Песков мэдэгджээ. "Ерөнхийлөгч Донбасст үргэлжилж буй
байлдааны ажиллагаанд болон цус асгарч буйд гүнээ түгшиж байна " гэж
Песков хэлжээ.
Өөрсдийгөө Бүгд Найрамдах улсаар тунхагласан
Донецк болон Луганскийн улсуудын тэргүүн нар буюу Александр
Захарченко ба Игорь Плотницкий нар хийсэн мэдэгдэлдээ, "салан
тусгаарлагчид" давшилтад орох төлөвгүй байгаа гэжээ. Гэхдээ энэ нь
зөвхөн хязгаарлалтын шугаман дээр хүчинтэй гэдгийг онцолжээ. Гэтэл
ДБНУ өмнө нь сайн дурын цэрэг татлага явуулж байгаа тухай зарласан..
Нөгөөтэйгүүр, Ассошейтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар,
ирэх долоо хоногт АНУ –ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлер
Ангела Меркельтэй Вашингтонд яриа хэлэлцээр явуулах гэж байна.
Обамагийн туслахын яриагаар, АНУ болон Германы тэргүүн нар Орос улсыг
"салан тусгаарлагчдад”дэмжлэг үзүүлж, энхийн гэрээний болзлуудыг
хэрэгжүүлэхээс татгалзсаных нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг
дээр санал нэгтэй байгаа юм.
А.Огторгуймаа montsame