Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд хэдэн хуулийн төсөл
санаачлаад буй. Тухайлбал, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг нэрлэж болно. Мөн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр УИХ-д өргөн барилаа. Ерөнхийлөгч 2014 онд УИХ-ын гишүүдэд хуулийн төслүүдээ таницуулах үеэрээ уг төслийг нэлээн дэлгэрэнгүй танилцуулж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ ч дээрх хуулийн төслөө онцолж, өргөн барьсан даруйд цаг алдалгүй нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэсэн юм.
Ерөнхийлөгчийн ХуулИйн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Сонгогдсон болон
томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай
хуулийн төслийг өргөн барихдаа "Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад
төрийн
албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг
заасан нь төрийн албаны үндсэн зарчим зөрчигдөхөөс сэргийлж, төрийн
албанд хариуцлагыг бэхжүүлэх чухал нөхцөл. Гэсэн хэдий ч төрийн эрх
мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр
албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны
тухай хуульд заасан хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд
үйлчилдэггүй.
Албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Иймд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, төрийн хэвтээ төвшинд улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс зургаан бүлэг, 24 зүйлтэй энэхүү хуулийн төслийг боловсруулсан" хэмээн танилцууллаа.
С.Шийлэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/