Өмнөд Солонгосын "Korean Air” компанийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Хитер Чо албан тушаалаасаа огцорсон билээ. Түүний огцрох болсон шалтгаан нь тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотоос Солонгосын Инчоныг зорьсон нислэгээр үйлчлүүлсэн ба тухайн үед Хитер Чо онгоцны үйлчлэгчээс самар авчрахыг хүсэхэд ажилтан ууттай самар авчирч өгчээ.
Тэгвэл Хитер Чо нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж, хууль дүрэм
зөрчсөн дөрвөн шалтгаанаар 15 жилийн хорих ял төлөвлөж байгаа ажээ.
Хууль зөрчсөн дөрвөн шалтгаан нь нислэгийн багийнханд хүч хэрэглэсэн,
мөрдлөгт саад хийх гэж оролдсон, үйлчлэгчийг онгоцноос буулгахад
хүргэсэн гэх гурван шалтгаанд таван жилийн ял харин хамгийн ноцтой нь
онгоцыг нислэгийн замаас гаргасан хэрэг бөгөөд үүнд 10 жил оноох гэнэ.
Эх сурвалж: new.mn