Г.Алтанхүүг удаа дараа найз бүсгүйгээ зодож тарчлааснаас үүдэн 21 настай Ц гэх бүсгүйн амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж өчигдөр эл хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон юм.
Шүүхээс Г.Алтанхүүд гурван жилийн хорих ял оноосон гэх мэдээлэл гарсан гэх мэдээлэл байсан бөгөөд энэ шийдвэр албан бус хэмээн үзэж байсан учраас өнөөдөр албан ёсоор шүүхийн шийдвэрийг олон нийт хүлээж байсан юм. Тиймээс шүүхийн албан ёсны хариуг өнөөдөр сэтгүүлчдэд мэдэллээ.
Шүүхээс Г.Алтанхүүд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосонгэдгийг Дүүргийн I шүүхэд албан ёсоор танилцууллаа.
Г.Алтанхүү нь найз бүсгүй болох 21 настай эмэгтэйг зоддог байсан нь тогтоогдсон ч зөвхөн биеийн гадна талд хөхрөх няцрах зэрэг хүндэвтэр гэмтэл учруулж байсан байна. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач бүсгүй архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас элэг нь муудаж, цөсний хүүдий шүүрснээс амиа алдсан гэх дөрвөн удаагийн дүгнэлт гаргажээ.
Тиймээс Г.Алтанхүүг 98.1-т зааснаар буруутган жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ялаар шийтгэжээ.Гэхдээ хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд тэрбээр хорих 461 дүгээр ангид нэг жил гаруй хугацаанд ялаа эдэлчихээд байгаа юм. Тиймээс 2 жилийн хорих ял эдлүүлэхээр болсон байна.