|

Мягмар гарагт архи согтууруулах ундаа худалдаалах нь зөв үү?

tonshuul 2014/12/29 4748 692
Мягмар гарагт архи согтууруулах ундаа худалдаалах нь зөв үү?Манай аймгийн хувьд архи согтууруулах ундааг 7 хоног бүрийн мягмар гараг болон сар бүрийн 15-нд худалдаалахыг хориглосон журам үйлчилсээр ирсэн. Гэвч шинэ жилийн баяртай холбогдуулан дээрх журмыг түр хүчингүй болгосон АЗДаргын захирамж гараад байгаа. Өөрөөр хэлбэл ирэх оны1-р сарын 1-нийг хүртэл мягмар гарагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрсөн захирамж юм. Нөгөөтээгүүр АЗДаргын зүгээс "шинэ жилийн баярыг архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх тухай” уриалга гаргаад байгаа. Тэгвэл дээрх уриалга, захирамж хоёр яалт ч үгүй хоорондоо зөрчилдсөн дүр зураг харагдаж байгаа юм.

Мягмар гарагт архи худалдаалахыг нээлттэй болгосон шийдвэрийн тухайд холбогдох албан тушаалтан нь буюу АЗДТГазрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг "Хувийн хэвшлийн бизнесийг дэмжиж буй хэлбэр” хэмээн тайлбарлаж байна.

Тэрээр хамгийн сонирхолтой нь "дээрхи шийдвэр ард иргэдэд хамгийн оносон шийдвэр” гэж ЛХА ТВ-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top