|

30 жил нар үзээгүй эмэгтэйчүүдийг суллав

bayaraa 2015/01/06 1251 2

30 жил нар үзээгүй эмэгтэйчүүдийг суллав Хүний эрхийн байгууллагууд хамтарч 30 жилийн турш нар үзэлгүй, зооринд амьдарч байсан хоёр эмэгтэйг чөлөөлжээ.

Тэднийг шизофрени болон орчноос тасрах өвчтэй гэдэг шалтгаанаар гэр бүлийнхэн нь ийнхүү хорьж байсан юм. 35, 38 настай хоёр бүсгүй 30 жилийн турш нар үзээгүй учир тэдэнд тусгай зориулалтай шил зүүлгэж, гэрээс нь гаргасан байна.  Дээрх эмэгтэйчүүд Мексикийн Чиуауа мужийн Буфало тосгонд амьдардаг аж.


    Хоёр бүсгүйг шоронд хорьж байгаа юм шиг нөхцөлд амьдруулдаг байжээ. "Өрөөнүүдийг нь олон жил угаагаагүй бололтой. Шалнаас нь дагтаршсан хир үнэртэж байсан" хэмээн хүний эрхийн шинжээч Амин Корал Шар ярив. Энэ гэр бүлийн гишүүд бүгд сэтгэцийн өвчтэй хүмүүс бөгөөд ганц ах нь ажил хийж, хоол хүнсээр хангадаг байсан ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top