|

"Борооны хүн"

munkhod 2015/07/06 1582 206

Хур бороо оролгүй, ган гачиг болоод байсан бүс нутгуудаар бороо орж, иргэд малчид тариаланчид баяртай байна. Хур бороотой зэрэгцэн цахим сүлжээгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой мэдээлэл давалгаа үүсгэв.

Энэ нь юу вэ гэвэл Ерөнхийлөгч их ажлынхаа хажуугаар Дархан, Сэлэнгэ, Төв болон Булган зэрэг гантай байгаа аймгуудад ажиллан, хур бороо оруулсан гэнэ. Түүнийг очихтой зэрэгцэн юу юугүй үүл хуралдан, хур бороо орж байсан хэмээн твиттер фейсбүүкээр бичицгээжээ.

Зарим нэг нь Ерөнхийлөгч маань тэнгэртэй харьцаж, хур бороо оруулдаг болж хэмээн ёгөөдөж байгаа бол зарим нь Ерөнхийлөгч маань тайлга тахилга хийн газар дэлхийг аргадах зан үйл хийснээр тэнгэр хур бороогоо хайрлаж байна хэмээн олзуурхжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top