|

Ж.Болд- эрдэнэ ГҮН ХАРАНХУЙД ШӨНИЙН БОРОО АДИЛ

tonshuul 2015/02/10 3636 540

Ж.Болд- эрдэнэ  ГҮН ХАРАНХУЙД ШӨНИЙН БОРОО АДИЛ

 


Гүн харанхуйд шөнийн бороо адил
Гал шаргал навчис шаргинхан эргэлдэж
Наран жараахай тэнгэрт түмээр сүрэглэн
Намиран далласаар хөвөлзөнө
Шөнийн борооны нэгэн дусал навч
Шүүдэр нулимстай гар дээр минь эргэлдэхэд
Алган дээрээсээ би зөөлхөн улээж
Алсад нис дээ! гэж шивнэхэд нулимс цийлэлзэнэ
Харанхуйд холд одохын өмнө
Хань татаж надад тэмүүлсэн ч билүү
Зүүд зөнгийн ч юм шиг
Зүгээр нэг тохиолдол ч юм шиг
Сэрчигнэн хөөрч, шаргинхан хөвөлзөхдөө
Сэмхнээр дуудаад ч байна уу даа.

Санал болгох

Сэтгэгдэл

top