|

Зүүд шиг...

tonshuul 2015/01/16 2945 227
Зүүд шиг... Улаанбаатарын гудамж
Уйдахын аргагүй үдэш
Сэтгэл булаах охид алхана
Сээтэн хаях залуус учирна

Доргио баар хүйтэн пиво
Диско гэрэл чанга хөгжим
Даруухан зан энд хэрэггүй
Давтагдахгүй энэ мөч
Нөмгөн бие нүд хужирлаж
Нүцгэн цээж сэтгэл гижигдэнэ Нүдний өмнө сексийн бурхад
Нүглийг умартаж сэрлийг асаана
Донжтой охидын дотоож гялалзаж
Догь эрсийн бие чангарна
Эхнэр нөхөр хүүхэд энд хэнд ч падгүй
Ээж аав элдэв айдас бүр ч сураггүй
Эрх чөлөө нэвт ханхалж
Эрээн цаасан мөнгө ус болж урсана
Хангал биеийн хөлс асгарч
Халуу шатаж биедээ тэмүүлнэ
Улаахан уруул хүзүү эрвэгнүүлж
Учрахын хүслэн бүгдийг эзэмдэнэ
Учиртай харцаар нэгнээ ойлгож
Улам дотнооор янаглан эрхлэнэ
Уйдах завгүй залуусын хөгжилдөөн
Ургах нарнаар сая төгсөнө
Яаран яаран бүгд гэрийн зүг
Явган нүцгэн санд мэнд жирэн годон
Сэмхэн түлхүүрдэж гэртээ орно
Салхи адил өрөөндөө орно
Аав ээждээ баригдсангүй
Ах эгчдээ аашлуулахгүй
Ура хашгирч даанч болохгүй
Унтах хүсэл хязгааргүйд хөтөлнө!
Зүүд эргэнэ
Зөндөө залуус хөгжилдөнө
Зөв буруу энд хамаагүй
Зөвхөн жаргалтай л байцгаая!

Болодын Мөнхдөл

Санал болгох

Сэтгэгдэл

top