|

Наадмын бөхийг энгэрийн камераар хянана

munkhod 2015/07/06 838 0

Үндэсний баяр наадмын үеэр бөхчүүдийн барилдааныг энгэрийн камераар хянахаар болжээ.

 

Бөхчүүд дэвжээн дээр барилдах үедээ ёс зүйн алдаа гаргах, бүдүүлэг үг, хэллэг хэрэглэх зэргийг хянах энгэрийн камерийг 15 орчим хөл засуулуудын энгэрт зүүлгэхээр болсон байна.  

Тус энгэрийн камераар завхан бөхчүүдэд бус засуулууд, хөлийн цэцдийг давхар хянах аж. Хэрэв төв цэнгэлдэхийн талбайд наадмын барилдааны үеэр хэн нэгэн ёс зүйгүй үйлдэл, авир гаргавал үндэсний бөхийн дүрмийн дагуу хөлийн цэцүүд камерийг хянаж, тухайн барилдаанаас хасах зэрэг хариуцлага тооцох юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top