Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
Хүн сэтгэлээрээ өтлөөд байгаа болохоос байгалийн өгөгдөл нь хавьгүй залуу
tonshuul
2015/07/06
948
0
Tweet
Өтөл насыг хүн айдас түгшүүртэй угтдаг. Өвчин хууч, ядуурал, тааламжгүй харагдах байдал гээд олигтой юм байхгүй гэдэгт бүгдээрээ итгэлтэй байдаг.
Гэвч сүүлийн үеийн хэд хэдэн судалгаагаар хөгшрөлтийн талаар нэлээд өөдрөг дүгнэлтүүд гарсан байна. Йелийн их сургуулийн социологч Бекки Леви 1968-2007 онуудад 440 сайн дурынхан дээр 40 жилийн өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдагсдыг хөгшрөлтийн асуудалд айдастай хандагчид, амьдралын хэвийн үзэгдэл гэж тайвнаар хүлээн авагчид гэсэн хоёр хэсэгт хуваасан байна.
Тэгтэл гайхмаар зүйл болжээ. Өөдрөг үзэлтнүүд аймхайчуудаас дунджаар 7,5 жилээр илүү насалсан байна. Буруу зуршлаас татгалзаж, спортоор хичээллэсэн өөдрөг үзэлтнүүд бүр 10.5 жилээр урт насалжээ. Түүнээс гадна "Миний нас – миний баялаг” зарчим баримтлагчид зүрх судасны өвчнөөр хавьгүй бага өвчилж, зүрхний шигдээсээр өвдсөний дараа хамаагүй түргэн илааршиж байсан байна.
ЗАЛУУС СЕКСТЭЭ ТААРУУ
Хөгшчүүдийн хамгийн их айдаг юмны нэг нь бэлгийн чадавхигүй болж, их секс баяртай гэж хэлэх явдал. Сексийн оргил идэвхжил яалтгүй хориод насанд тохиодог. Гэхдээ судалгаанаас харахад хүслийн гал 50-55 нас хүртэл бараг өөрчлөгддөггүй байна. Дараагийн 15-20 жилд "мэргэжлийн” түвшнээс "сонирхогчийн”-ход алгуур шилжинэ (хэрвээ спортоор хичээллэдэг бол үүн дээр 5 нас нэм). Эмч нар 65-74 настай эрүүл хүмүүсийн ойролцоогоор 30 хувь нь 7 хоногт ядаж нэг удаа сексийн таашаал эдэлж чаддаг гэж нотлож байна. Асуулгад тулгуурлан эрдэмтэд бэлгийн идэвхтэй байдал хийгээд амьдралын сэтгэл ханамжийн график бүтээжээ. Тэгтэл муруй шугамнууд 55-60 насны хоорондох G цэг дээр огтлолцсон байна. Өөрөөр хэлбэл хүн энэ үедээ сексийн хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэсэн үг.
Харин дараа нь хамгийн хачирхалтай зүй тогтол илэрсэн нь бэлгийн дур хүсэл үүнээс цааш улам бүр буурдаг ч амьдралд хандах сонирхол нэмэгддэг явдал юм.
СПОРТ, ОРОЙ ТӨРӨЛТ НАС УРТАСГАНА
Хүндийг өргөлт мэтийн огцом хүч шаардсан спортод амжилт гаргах нас бол яалтгүй 20-25 нас. Харин тэсвэр тэвчээр шаардсан бусад төрлийн спортоор хүн 50 насандаа ч хүчтэй өрсөлдөгч байж чадна. Физиологчид хүний биеийн тамир тэнхээ 45 наснаас хойш алгуурхан буурдаг ч энэ нь маш удаан, хэдэн арван жилээр үргэлжилж болно гэж нэгэн дуугаар өгүүлдэг. Хүн байнгын бэлтгэлтэй байх юм бол 70 насандаа ч холын зайд гүйж, дугуй унаж, сэлж чадна. Үүний баталгаа нь дөнгөж сая болж өнгөрсөн "Улаанбаатар 2015” бүх нийтийн гүйлтэд 82 настай буурал оролцож 21 километрт залуусаас хоцролгүй барианд орж ирсэн явдал юм.
Хүн тэтгэвэрт гарсан л бол амьдралын хэмнэлээ удаашруулах ёстой гэсэн хуурмаг ойлголтод хөтлөгдсөн хүмүүс л нас нэмэхийн хэрээр амьдралын идэвхээ алддаг.
Эмэгтэйчүүдийн хувьд насаа уртасгах нэг сайн арга нь 30 наснаас хойш хүүхэд төрүүлэх явдал юм. 30 наснаас хойш хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн 95 настны тоо 30 наснаас хойш хүүхэд гаргаагүй 95 хүрсэн эмэгтэйчүүдийнхээс даруй 2 дахин их байсан байна.
БҮТЭЭЛЧ ЧАДВАРУУД
Уран бүтээлийн оргил насыг 40-45 гэж үздэг. Нобелийн шагнал хүртсэн нээлтүүдийн олонхи нь энэ насанд хийгдсэн байдаг. Үүнээс цааш өөрөөсөө ахадсан юм хийхэд хэцүү болдог нь тархины цагаан эдийн хэмжээ багасдаг бодит учир шалтгаантай холбоотой. Цагаан эд нь мэдээлэл боловсруулахад чухал үүрэгтэй байдаг болохоор шинэ мэдлэгийг хүлээн авч боловсруулах чадварт нөлөөлдөг гэсэн үг. Мартах өвчин нь амьдралын туршлага суусан азай буурлуудын хувь тавилан бас биш юм. Их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар марталгүй санах чадвар сургууль төгсөх үеэс л муудаж эхэлдэг. Яаралтай шийдвэр гаргаж, мэдээллийг 30 секундээс 30 хоног хүртэл хугацаанд хадгалах чадвартай богино хугацааны ой санамжийн хувьд байдал арай дээр байдаг.
Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Шинээр сурахад хэцүү ч гэлээ дөчөөс хойшхи нас бол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа "чулуу болгох” хамгийн сайхан цаг үе билээ.
УХААНЫ ХУЙВ УУЖИРДАГ ҮЕ
Хүн 50 орчим насандаа илүү гүнзгий бөгөөд цараатай сэтгэх чадвартай болдог. Энэ үеэс л хүнийг илүүтэй таньдаг болж, сайн мууг илүү зөв ялгаж сурч, ерөнхий мэдлэгээ ашиглах чадвар нь нэмэгддэг. Хамгийн сонирхолтой нь 80 настангууд ч энэ үзүүүлэлтээрээ 20 настнуудыг хол орхидог байна. "Буурлаас үг сонс” гэж монголчууд сургадгийн утга учир нь үүнд л оршдог.
Судлаачид BBC Future сайтад бичсэнээс харвал хүний амьдрал нь янз бүрийн насанд янз бүрийн төлөв байдал илүү тод илрэхээр зохицуулагдсан байдаг байна. Нэг давалгаа яваад өнгөрөнгүүт өөр нэг давалгаа түрэн ирдэгтэй л адил юм уу даа. Хорин хэдэн насанд бэлгийн дур хүслийн оргил үе байдаг. Гучин хэдэн насанд бие махбодь тэгширч сайхан болно. Дөч эргэм насанд бүтээлч чадвар оргилно. Харин оюун санаа, ухаан бодол тавиад насанд эрийн цээнд хүрнэ. Гэхдээ өөр өөр насанд хүчтэй илэрсэн эдгээр бүх чадваруудыг олон жил, урт удаан хугацаагаар өндөр түвшинд хадгалж болно.
Урт наслахын нууц хувь хүний өөрийнх нь гарт нь буй хэмээн шинжлэх ухааны мэргэд айлддаг. Генетикчид болохоор хүн 85 нас хүртлээ идэвхтэй амьдарч чадна, бидний 25-30 хувьд л удмын ген нөлөөлнө, үлдсэн нь хувь хүний амьдралдаа хэрхэн хандаж буйгаас хамаарна гэцгээж байна.
© duuren.mn
Tweet
Санал болгох
2015/06/02 09:46
WI-FI асаалттай үед хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл
2015/03/29 16:31
"WI-FI" асаалттай байх үед хүний биед учруулах хор нөлөө
2015/03/23 12:13
Онгон охины шинж тэмдэг
2015/03/20 11:00
Зүүдний талаарх арван сонирхолтой баримт
2015/02/10 17:26
ГАНЦ БИЕ БҮСГҮЙЧҮҮДИЙН СЕКС
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Жагсаал хийнэ гээд мөнгө авсан хүмүүс арга ядаж байна...
2024/11/26
АНУ: Газпромбанкны хориг Монголд нөлөөлөхгүй
2024/11/25
ОБЕГ: Говь-Алтай аймагт 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд оллоо
2024/11/25
Судалгаа: Өдөрт дөрвөөс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр
2024/11/25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно
2024/11/21
ХААН Банк 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг харилцагчдадаа танилцууллаа
2024/11/21
Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо
2024/11/19
Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ
2024/11/19
ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ
2024/11/19
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв
2024/11/18
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
2024/11/15
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?
2024/11/13
Төрийн ордныхон ажилчдын автобусаар зорчих шийдвэрийг цуцаллаа
2024/11/12
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав
2024/11/12
ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа
2024/11/12
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил Баян-Өлгий, Баянхонгор аймагт хэрэгжүүлжээ
2024/11/12
Пакистанчууд утааны бохирдлоос үүдэн дунд сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоожээ
2024/11/08
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт зохион байгуулжээ
2024/11/07
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав
2024/11/07
Засгийн Газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ
2024/11/06
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
550989
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
211857
Уушгины хатгаа гэж юу вэ?
208706
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208164
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206244
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
205719
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205246
Витаминлаг өндөгний ороомог
205185
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
204909
Модон хонь жилийн засал
204643
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204392
Амар мэндийн чулуун жуух
204311
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204271
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204176
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
203898
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
203880
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
203816
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
202523
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
118535
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
55567
top
Default
chuhammn
css
gsnews