|

"WI-FI" асаалттай байх үед хүний биед учруулах хор нөлөө

tonshuul 2015/03/29 1666 0

"WI-FI" асаалттай байх үед хүний биед учруулах хор нөлөө

 

Гудамж, гэр, ажил гээд амьдралын хором мөч бүхэндээ бид үл харагдах цацраг агуулдаг "Wi-Fi” сүлжээний цацрагт байнга "бөмбөгдүүлж” байдаг. 1997 онд анх "wi-fi”-ийг нэвтрүүлснээс хойш судлаачид энэ сэдвийг судалж, судалгааны олон арван ажлыг гүйцэтгэсэн байдаг. Судалгааны дүнд "Wi-Fi” нь хүний эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн залуу эд, эс, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгийг баталсан байдаг.
2008 онд Америкийн шинжлэх ухааны нийтлэлд "Wi-Fi” нь хүний тархинд хор нөлөөтэйг баталж байв. Гар утас, "Wi-Fi”-ийн хор нөлөөг бид байнга сонсож байдаг ч өглөө босоод л "Wi-Fi”-аа асааж, зарим нь шөнө унтраалгүй хонодог. "Wi-Fi” нь сэтгэл санааны дарамтыг ихэсгэж, тархины хорт хавдрыг даамжруулан, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг, тэжээлийн дутагдалд ордог гээд 10 сөрөг муу нөлөөг хүргэе

Зөөврийн компьютер, гар утас гээд цацрагийн нөлөө бидэнд, бидний хүүхдэд хэрхэн хор хөнөөлтэйг уншаад та шаардлагагүй үед "Wi-Fi”-аа унтрааж, шөнө унтахдаа "Wi-Fi” рутерээ салгаж өөрийнхөө болоод хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

1.Нойргүйдлийг улам идэвхжүүлдэг
Унтахынхаа өмнө удаан хугацаагаар "Wi-Fi” ашиглах, гар утсаар ярих юм уу тоглох, эсвэл мессеж солилцох нь нойр хулжааж, сайхан зүүд зүүдлэх магадлалыг эрс бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. 2007 онд гаргасан судалгаагаар гар утасны модуляторын давтамж нойронд сөрөг нөлөөлөлтэй судалжээ. Жинхэнэ гар утасны цахилгаан соронзон долгион, долгионгүй хуурамч гар утасны дохиог харьцуулан судалж, цахилгаан соронзон цацрагт өртсөн хүмүүс унтах гэж хөрвөөж, нойр нь хүрэхгүй байсан бөгөөд тархины урсгалын хэв маягт өөрчлөлт ажиглагдсан байна. Судалгаагаар байнга ачаалж, нойргүйдэх шалтгаан болдог байна. Нойргүйдэл нь олон өвчний эхлэл болдог. Сэтгэл гутрал, тархины хөгжил муу байх нь нойртой шууд холбоотой.

2.Хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулдаг
"Wi-Fi” болон гар утаснаас ялгарах дулаан, радио цацрагийн давтамж нь эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад учруулдаг байна. 2004 онд "Wi-Fi” цацраг бөөрний хөгжилд саад учруулдаг хэмээн нотолсон бол 2009 онд Австрийн судалгаагаар үүнийг дэмжсэн байдаг. Цацраг туяа нь бага насны хүүхдийн уургийн синтекэд саад учруулдаг бөгөөд үүний хор нөлөө хүүхдийг өсч том болсны дараа залуу насанд нь голчлон илэрдэг байна. Товчоор хэлбэл, нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулдаг бөгөөд хор нөлөө нь тухайн үедээ биш хожим, хэдэн жилийн дараа илэрдэг байна

3.Эсийн өсөлтөд нөлөө үзүүлдэг
Данийн есдүгээр ангийн таван сурагч энгийн, сонирхолтой нэгэн туршилт хийсэн байна. Тэд тасалгааны ургамлын үрийг саванд суулгаж нэгийг нь "Wi-Fi” рутер ажиллаж байгаа өрөөнд, нөгөөг WiFi-гүй өрөөнд байрлуулан 12 хоног ажиглалт хийсэн байна. Туршилтын үр дүнд "WiFi” рутер ажиллаж байгаа өрөөний ургамалын үр бараан өнгөтэй болж, хувиралд орсон байсан бол "WiFi”-гүй өрөөнийх нь ногоорч сагсайтлаа ургасан байна. Үүнтэй холбогдуулан судалгааны байгууллагаад хэд хэдэн туршилт, судалгаа хийсэн бөгөөд wifi цацраг навчсаа хаях хугацаанд нөлөөлж байгаа гэнэ. "Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хөгшрөх үйл явцыг хурдасгаж, моддын өвчлөх үйл явцыг нэмэгдүүлдэг болохыг судалсан байдаг. Түүнчлэн хүний биеийн эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдаг аж

4.Тархины үйл ажиллагааг бууруулдаг
Данийн сурагчид "Wi-Fi” сүлжээнээс ялгарах өндөр агууламж бүхий хорт туяа ургамлын ургалтад нөлөөлдөг шиг эрдэмтэд тархины үйл ажиллагаанд "4G” цацрагийн нөлөөг судалж эхлээд байна. "MRI” технологийг ашиглан өнгөрсөн жил хийсэн судалгаагаар 4G цацрагт хордсон хүмүүсийн тархины үйл ажиллагаа буурч, хүлээн авах чадваргүй болж байсныг тогтоожээ. Эрдэмтэд гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдар даамжрах үйл явцын хооронд ямар холбоо байгааг судалжээ. Судалгааны дүнд, арван жилийн турш утасгүй интернетийг маш идэвхтэй хэрэглэсэн хүмүүс тархины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох глиом өвчинд өртөх тохиолдол хоёр дахин олон байсан байна

5.Эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг
15 эрэгтэй, 15 эмэгтэй3 0 сайн дурынхнаас ой тогтоох шалгалт авсан байна. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь "Wi-Fi” цацрагт өртөж байгааг туршиж үзжээ. Дараа нь 45 орчим минутын турш "Wi-Fi” бүхий цэгээс туршилт хийж, тэдний тархины үйл ажиллагааг хэмжсэн байна. Ингэхэд эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа болон энергийн төвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.Эрэгтэйчүүдэд ч гэсэн таагүй байдал илэрч байжээ

6.Эр бэлгийн эсийг саармагжуулдаг
Бид зөөврийн компьютерээс ялгарах дулаан эр бэлгийн эсийг саармагжуулдаг гэдгийг удаан хугацааны турш мэддэг байсан. Тэгвэл зөөврийн компьютерээс ялгарах дулаан, цацраг ч биш "Wi-Fi” сүлжээний цацраг эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг бууруулж, ДНХ-ийн задралыг үүсгэдэг болохыг тогтоожээ. Хүн, малд хийсэн туршилтын аль алинаар нь "Wi-Fi” сүлжээний цацраг эр бэлгийн эсэд сөргөөр нөлөөлж, үргүйдэлд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг нотолсон байна.

7.Төрөлтөд сөрөг нөлөөтэй
"Wi-Fi” цацраг нь зөвхөн эр бэлгийн эсэд ч биш эмэгтэй хүнд, тэр тусмаа давхар биетэй эмэгтэйн урагт сөргөөр нөлөөлдөг байна. Мал аж ахуйн судалгааны дүнгээр утасгүй интернэт буюу "Wi-Fi” нь урагт сөргөөр нөлөөлж байжээ. Судалгааны явцад 45 хоногийн турш зохиомлоор үр суулгасан хулганыг удаан хугацаагаар "Wi-Fi”-тай орчинд байлгахад стрессийн төвшин нь хоёр дахин нэмэгджээ. Мөн ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт орж, хэвийн бус жирэмслэлт, зулбах зэрэг шинж тэмдэг бий болж байв.
Шведийн "Каролинска” хүрээлэн 2011 онд анхааруулга гаргасан байдаг. "Жирэмсэн эмэгтэйчүүд утасгүй төхөөрөмжүүдийг ашиглахаас зайлсхийх шаардлагатай. Утасгүй технологийн радио давтамж, богино долгионы цацраг хөгжиж буй урагт сөргөөр нөлөөлдөг” байна

8.Зүрхэнд стресс үүсгэдэг
Утасгүй сүлжээ болон "3G”, ухаалаг гар утастай орчинд зүрхний хэм алдагддаг байна. 69 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар тэдний ихэнх нь цахилгаан соронзон давтамжинд өртөж байсан байна. "Wi-Fi” нь зүрхний цохилт нэмэгдүүлж, зүрхэнд стресс, ачаалал үүсгэдэг байна. Цахилгаан соронзон долгион тархинд нөлөөлж, бидний аз жаргалтай байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог мелатонин гэдэг гормоныг устгадаг байна. Бичил долгионууд сэтгэлийн дарамтад орох магадлалыг 40 дахин нэмэгдүүлдэг болохыг 2004 онд Малаги их сургуулийн эрдэмтэд тогтоосон бөгөөд үүнийг Шведийн Каролины хүрээлэнгийнхэн нотолжээ

9.Хорт хавдартай холбоотой юу
Энэ асуудал эрдэмтдийн дунд ихээхэн маргаантай байдаг. Цахилгаан соронзон долгион, цацрагт өртөх нь хавдрын хөгжлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг амьтан дээр хийсэн олон туршилтаар баталсан байдаг аж. Харин хүн дээр хийсэн судалгаа ховор байдаг хэдий ч, энэ талаарх тайлан элбэг байдаг. Үүний нэг жишнээ нь 21 настай эмэгтэй хөхний хор хавдар туссан явдал юм. Өмнө нь, эмэгтэйн гэр бүлд хөхний хорт хавдраар өвдөж байсан тохиолдол байхгүй байсан аж. Харин тэрээр гар утсаа өөрийн халаасандаа хийж явдаг байсан нь хөхний эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдагийг нотолсон байдаг. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар тархины хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг баталсан байгаа юм

10.Тэжээлийн дутагдалд ордог
"Wi-Fi” сүлжээний цацраг нь аз жаргалтай байх металонин гормоныг багасгахаасгадна шим тэжээлийн антиоксидантыг ихээр нэмэгдүүлдэг байна. Антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Гэвч "Wi-Fi” сүлжээний цацраг үүнийг нэмэгдүүлснээр тэжээлийн дутагдалд орох, таргалах зэрэг эрсдэл нэмэгддэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top