|

Хүүхдээ тархины даралттай эсэхийг мэдэх арга

tonshuul 2015/01/14 1411 0
Хүүхдээ тархины даралттай эсэхийг мэдэх аргаНярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.

Шинж тэмдэг: Хүүхэд цочимхой, уйламхай, нойр хөнгөн, унтаж байхдаа татвагнаж сэрдэг. Хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөх, заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана. Толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч хоёр нүүртэй юм шиг болдог. Хөлс зунгааралдсан, цуу шиг эхүүн үнэртэй болно. Харамсалтай нь рахитын энэ мэт анхны шинжүүдийг эцэг эх муу анхаардаг. Энэ л үед эмчлэхгүй аваас 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч ирнэ.Рахит-ын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой, цээжний хэлбэр өөрчлөгдөн хүүхэд хожим нь үеийнхнээсээ өвөөлжин толгойт, далиу толгойт, данхар, майжгий, дугуй хөлт гэх мэт цол хоч авдаг.

Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах (1-1.5 сар), суух (4-5 сар), мөлхөх (5-6 сар), явах (10-12 сар) хугацаа оройтож, шүдлэхгүй буюу шүд нь буруу ургана. Рахиттай хүүхэд бүгд цус багадалттай, хоолны шингэц муу байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

top