|

“ICN CONFERENCE 2015”-Д 112 ОРНЫ 3300 СУВИЛАГЧ ОРОЛЦОВ

namuunaa 2015/07/07 680 0
Өнгөрсөн 6 –р сарын 19-23-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод 112 орны 3300 сувилагч хамарсан 4 гол хуралдаан, 40 салбар хуралдаан зохион байгуулагдав. 
Уг хуралд Монгол улсаас ЭМС-ын Яамны төлөөлөл 1, МСН-ийн төлөөлөл 1, сувилагч мэргэжилтний 3 төлөөлөл, нийт 5 төлөөлөл оролцсоноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолборын сувилахуйн арга зүйч Г. Ганхуяг, ЯТТ-ийн сувилагч Т. Мөнхжаргал нар амжилттай оролцсон байна. 
2015 ICN conference-д ханын илтгэлээр олон орны 327 судлаачийн илтгэл /190 poster, 137 publication/ шалгарч хэлэлцүүлэгдсэнээс Монгол улсаас 1Г. Ганхуяг, 2Ц. Басбиш, 2С. Оюунцэцэг, 1Т. Мөнхжаргал, 1Б. Цоозол, 3Д. Цэрэндагва нар "CRITICAL THINKING SKILLS OF NURSING STUDENTS IN ASSOCIATE, DIPLOMA AND BACCALAUREATE DEGREE PROGRAMS” сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавигдсан байна. 
Н.ГАНТӨГС

Санал болгох

Сэтгэгдэл

top