Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн,
хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Само институт” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Г.Оюун нар хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Энэхүү
ёслолын ажиллагаанд Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч
С.Сувдаа, Хүний нөөцийн орлогч дарга Р.Цэрэндорж нарын албаны хүмүүс
оролцсон.
Хамтын
ажиллагааны хүрээнд Монгол улсад хүнсний ууган лаборатори болох "Само
институт” компани "Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын халуун хоол, хүнсний
бүтээгдэхүүний илчлэг чанар, орц найрлага, хүнсний аюулгүй байдалд эрдэм
шинжилгээний судалгаа хийж дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийн дагуу
ажилчдынхаа хүнсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлж, стандарт
боловсруулна гэж "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гэрээ
байгуулах ёслолын ажиллагааны үеэр хэллээ.