|

Монголчууд нэг доллар олохын тулд 20-25 долларын экологийн сүйрэл, түүх соёлоо устгаж байна

saikhnaa 2019/05/07 580 0

Сүүлийн жилүүдэд уул уурхайд суурилсан эдийн засагт найдна гэсэн төрийн бодлого нүдээ олоогүй, байгаль орчны ихээхэн хохирол дагуулж байгааг орон нутгийн иргэд эсэргүүцдэг болоод байна.

Байгаль орчны мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртсөн, нийт бэлчээрийн 70 орчим хувь нь талхлагдсан, 300 гаруй зүйлийн ургамал, амьтан устаж аюулд учрах ийм эрсдэл учирч, олон зуун гол горхи, булаг шанд устах ийм аюул учраад байна гэсэн тооцоог ч гаргаад байгаа юм.

Гэвч лецинзын зарга маргаан дуусахгүй өрнөж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт алтны уурхай эрхлэхээр шийдсэн аж ахуйн нэгжүүд Засгийн газрын түүхэн аялал жуулчлалын бүс болгоно гэж зарласан Хэнтий аймагт ч алт ухах санаархлаа орхихгүй байгаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн Хөдөө арал бол Монголын нууц товчоо бичигдсэн, Монголын анхны нийслэл газар. Чингис хааныг хаан сууринд 1206 онд суулгасан ийм түүхт газар.

Гэвч энд Канадын Шэйман компанид алтны ордын ашиглалтын лиценз олгосон байдаг. Монгол Улсын хэмжээний 330 сумаас анх удаа хайгуул ашиглалтын лицензгүй ийм сум болгож зарласан Дэлгэрхаан суманд энэ асуудлаас бол иргэдийн эсэргүүцэл дэгдсэн бөгөөд үүнийхээ дүнд едөө 71.68 километр квадрат газрыг нь орон нутгийн хамгаалалтанд үлдээж чадсан байдаг.

Үүнээс гадна Их хааны нутагт Гутайн даваа, Гутайн голын З, 4 Сайханы гол гээд ингээд алтны хэдэн уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Харин НҮБ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд байгалиас 1 ам.долларын бүтээгдэхүүн авахын тулд  20-25 долларын экологийн сүйрэл бий болгож байна гэсэн тооцоог гаргаад байгаа юм.

Дээрх баримтууд Монголчууд нэг доллартай болохын тулд 20-25 долларын экологийн сүйрэл дагуулж, их түүхээ ухуулж байгааг гэрчилж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: UPDOWN.MN, Я.ХУЛАН 


Санал болгох

Сэтгэгдэл

top