Орхон/МОНЦАМЭ/Хүүхдийн спортынVIих наадмын Хангайн бүсийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар Орхон аймаг шалгарлаа.
Уг тэмцээнд 10 багийн 160 тамирчин оролцсон юм. Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн өсвөрийн сагсан бөмбөгчид 3х3, 5х5 эрэгтэй, эмэгтэй төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорилоо. Үүнээс Орхон аймгийн эрэгтэйчүүдийн баг 5х5, 3х3 төрөлд тэргүүлж эмэгтэйчүүдийн баг 3х3 төрөлд дэд байрт орлоо.
Хүүхдийн спортынVIих наадмын хүрээнд зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд тамирчдын хувцас хэрэглэлийг ИТХ, Засаг дарга ивээн тэтгэж байгаа бөгөөд гар бөмбөгийн тэмцээний тамирчдын бүхий л бэлтгэл, хувцсыг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва санхүүжүүлж ивээн тэтгэлээ. Харин сагсан бөмбөгийн баг тамирчдын хувцас, хэрэглэлийг аймгийн Засаг дарга Д.Батлут ивээн тэтгэсэн юм.