|

Азийн мастер тамирчдын анхдугаар их наадмаас алтан медаль хүртлээ

nomun 2018/09/25 628 0

 

Азийн мастер тамирчдын анхдугаар их наадмаас алтан медаль хүртлээ

 

Ази, Номхон далайн аварга шалгаруулах Азийн мастер тамирчдын анхдугаар  их наадмын сагсан  бөмбөгийн төрлийн 50-55 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Алтан цом” баг "А” зэрэглэлийн тоглолтоос алтан медаль хүртжээ.

 

 

Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Алтан цом” багт Онцгой байдлын байгууллагаас "Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны ахмад тамирчин, бэлтгэл дэд хурандаа Д.Дэлгэрмаа, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахмад Д.Сонинчулуун нар  оролцож, алтан медалийн эзэд боллоо.

 

   Малайз улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 62 орны 6500 гаруй тамирчин оролцож, спортын 22 төрлөөр өрсөлдөн аваргуудаа шалгаруулжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 150 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, байт харваа, ширээний теннис, хүндийн өргөлт гэсэн долоон төрөлд нийт 67 медаль хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top