|

“Энержи Ресурс” яагаад дампуурч байгаа вэ

tonshuul 2015/07/07 948 0

“Энержи Ресурс” яагаад дампуурч байгаа вэ

 

"ММС” компанийн охин компани болох "Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойн ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордыг авсан. Энэ хэсэг бол хамгийн сайн судлагдсан 400 сая тонн нүүрсний нөөцтэй орд.

Энэ ордыг ашиглан Хонгконгийн хөрөнгийн биржд хувьцаагаа гаргалаа гээд бөөн шуугиан тарьж байсан. Ж. Оджаргал гэдэг мундаг менежер байна, Монголын төр муу менежер гээд л … Гэтэл тэр хүн өр үйлдвэрлэж байжээ. Одоо "Энержи Ресурс” компани өөрийн толгой компани "ММС”-ийн 1 тэрбум 170 сая долларын өрөнд компанийн бүх эд хөрөнгө, орлого, хувьцаагаа тавиад дампуурч байна. Яагаад ийм байдал оров ?

 Ганцхан жишээг дурдья.  "Kerry Mining” компани 2008 онд Өмнөговь аймагт байдаг Баруун наран нэртэй нүүрсний ордыг эзэмшигч Канадын "QGX” компанийг 259 сая доллараар худалдаж авчээ. Харин 2011 онд энэ ордоо өөрийн хувьцаа эзэмшдэг "ММС” компанидаа 464 сая доллараар зарсан байна. "ММС” нь бонд гаргасан мөнгөнөөсөө 464 сая доллараар энэ ордыг худалдаж аваад одоо болтол ашиглаж чадаагүй байна.

Гэтэл "ММС” компанийн гол хувьцаа эзэмшигч нь Хонконгийн "Kerry Group” гэдэг компани байдаг. Энэ компанийн охин компани болон "Kerry Mining” компани Монголд байдаг. "Kerry Mining” компанийн 90 хувийг "Kerrry Group”,  10 хувийг Монгол улсын иргэн Ж. Оджаргал эзэмшиж байна. "Kerry Mining” болон Ж. Оджаргалын ашиг  нь 205 сая доллар. Харин компани нь алдагдал хүлээв.

Энэ хугацаанд Баруун нарангийн ордын үнэ цэнэ 190 сая доллар болж унажээ. Компани дахин алдагдал хүлээв.  Өөрөөр хэлбэл, "MMС”-ийн 464 саяар авсан ордын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 190 сая доллар болжээ. Kerry Group болон  Ж. Оджаргал нар хожиж, "Энержи Ресурс” компани өрөнд унаж, барьцаанд орлоо.

Одоо энэ их өрнөөс гарахын тулд "Энержи Ресурс” компани төрийн өмчийн Тавантолгой ордыг авах гэнэ... Яагаад дампуурч байгаа компанийн өрийг Монголын төр өөрийн өмчөөрөө төлөх гэж..?

 http://www.medee.mn/main.php?eid=65326

 

 

 

Эх сурвалж:

UPDATE 1-MMC set to buy QGX Coal for $464 mln -source

Mongolian Mining Corporation, Discloseable Transaction in Relation to the Acquisition of the Entire Issued Share Capital in QGX Coal Ltd

Mining Corporation, Voluntary Announcement Agreement Relating To The Baruun Naran Coking Coal Mine,

Mongolian Mining Corporation 2014 Annual Report, page 45, 113, 147, 

Mongolian Mining Corporation, Commissioning of the Baruun Naran Coking Coal Mine, 

Mongolian Mining Corporation, Impairment Loss,

Санал болгох

Сэтгэгдэл

top